
Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын аки башёгийн 10 дахь өдрийн барилдаан өнөөдөр болно. Есөн өдрийн барилдааны дараах байдлаар 100 хувийн амжилтаар башёг ганцаараа тэргүүлж буй их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр баруун жигүүрийн сэкиваки Точиозантай барилдах бол озэки Харумафүжи Д.Бямбадорж болон Токүсэгава Б.Ганболд нар хоорондоо барилдахаар оноолт таарчээ. Түүнчлэн Кёкүтэнхо Н.Цэвэгням озэки Барутотой, Какурюү М.Ананд Кисэносатотой, Токитэнкү А.Хүчитбаатар Ваканосатотой, Хакуба А.Өнөржаргал Тосаюүтакатай тус тус барилдах юм. Мөн өнөөдрийн барилдаанд Асасэкирюү Б.Дашням Коккайтай, Моконами Г.Базарсад Кимураяматай, Коорюү Э.Мөнх-Оргил Бушуяматай, Тамаваши Б.Мөнх-Оргил Какизоэтэй тус тус учраа тааран барилдахаар болжээ.
С.Цэлмэг