Иргэдийг ажлын байраар хангажээ

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Иргэдийг ажлын байраар хангажээ

Говьсүмбэр аймгийн уул уурхайн чиглэлийн “Говь-Гео” компани орон нутгийн хөгжилд тус нэмэр болох хэд хэдэн бүтээн байгуулалт хийлээ. Өмнө нь техник оношлогооны төв байсан хоёр давхар барилгад 220 гаруй сая төгрөгийн төсөвт өртгөөр өргөтгөл засвар хийж, өөрийн харъяа “Худалдаа йлчилгээний төв”-ийг ашиглалтанд оруулав. Бөөний худалдаа, рестораны үйл ажиллагаа явуулах уг барилгын засвар, үйлчилгээний ажлыг “Дэлгэр констракшн” ХХК-нийхан гүйцэтгэжээ.

Хот хоорондын авто тээврийн XXXII бааз байрлаж байсан томоохон объектоо Хөх хотын төмрийн үйлдвэртэй байгуулсан гэрээний дагуу түрээсээр эзэмшүүлэхээр болсон байна. Мөн энэ намраас компанийхаа хөрөнгө оруулалтаар ирэх оны II улиралд хүлээлгэн өгөх автомашины граж бүхий ердийн 20, тусгай таван өрөө бүхий зочид буудлын барилга угсралтын ажлын зураг төслийг хийлгэж байгаа тухай тус компанийн захирал Ц.Дэлгэрмөрөн хэлж байв. Дурдсан ажлуудад аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсээр зуучлуулж, түр болон байнгын тогтвортой ажлын байраар нийтдээ 70 гаруй хүнийг ханган ажиллаж байна.

А.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж