
Мянганы гол зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж дуусгахад тавхан жилийн хугацаа үлдэж байгаа боловч дэлхийг нөмөрсөн эдийн засгийн хямралаас шалтгаалан санхүүжүүлэх асуудал бэрхшээлтэй тулгарч байгаа ажээ. Мянганы зорилтыг хэрэгжүүлэхэд зориулан Европын Холбоо нэг тэрбум доллар, Дэлхийн банк 750 сая долларыг боловсролын зорилтуудыг хэрэгжүүлэхэд зориулан олгохоор амалсан байна. Энэ нь ойрын таван жилд дахиад 150 сая доллар хуримтлуулах шаардлагатай болж байгаа хэрэг юм. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон ер нь дэлхийн бусад орнууд учирч буй эдийн засгийн хямралаас шалтгаалан жинтэй, мэдрэгдэхүйц хандив хөрөнгийн санхүүжүүлэлт амлах төлөв харагдахгүй байгаа ажээ.
Мянганы зорилтыг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэх дээд хэмжээний уулзалтад дэлхийн 192 орны төр, засгийн тэргүүн, Гадаад харилцааны сайд нар оролцох юм байна.
Бэлтгэсэн Д.Пунцаг