Этгээд уламжлалууд: Сокушинбуцу

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Этгээд уламжлалууд: Сокушинбуцу

Эрт үед буддын лам санваартнууд нас барахынхаа  өмнө өөрсдийгөө занданшуулахад бэлтгэдэг байжээ.  Японы хойд муж Ямагатагаас  ийм 16-24 занданшуулсан шарил олдсон нь уг зан үйл зөвхөн тэнд болж байсныг илтгэдэг. 

Санваартнууд  уг зан үйлд гурван жилийн өмнөөс бэлтгэж, таргалахгүйн тулд маш хүнд ажил  хийж,  самар болон үр тариа төдийхнөөр гол зогоодог байжээ.

Дараагийн гурван жил нь тэд зөвхөн модны хальс, үндэс идэж, уруши модны хальснаас гаргаж авсан хортой цайг модон аяганд  уудаг байв.  Тэд бөөлжиж, шингэнээ хурдан алдахын тулд уг хортой цайг уудаг байснаас гадна хамгийн  чухал нь үхлийн дараа цогцсыг өгөршүүлдэг өтнүүдийг устгах зорилготой байжээ.  Өөрөө өөрийгөө занданшуулах энэ зан үйлийг эцсийн  үйлдэл нь өөрөөсөө арай том чулуун булшинд орж хөдлөлгүй хэвтэх юм. Чулуун булшинд агаар амьсгалах гуурс мөн, хонх л байдаг байжээ.  Үхэл ирэх хүртэл санваартан чулуун булшинд хэвтэж, өөрийгөө амьд гэдгийг  мэдэгдэхийн тулд хонхоо өдөр бүр дуугаргана.  Харин хонх дуугарахаа болиход санваартны итгэлт хүн гуурсыг гаргаж, чулуун булшыг лацаддаг байжээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж