Хурууны хэлбэр юу харуулдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Хурууны хэлбэр юу харуулдаг вэ?

Хүний хурууны хэлбэр, урт богино  байх нь зан араншинтай холбоотой чухал шинжийг агуулдаг.

Урт хуруу:  Дотроо бодолтой, дороо суурьтай, гүйлгээ ухаантай.
Богино хуруу:  Бор зүрхээрээ явдаг, ухаалаг, зөв бодолтой.
Хүний хуруу  хоорондоо огт адил байдаггүй  нь зан араншинтай нь  холбоотой.  Судалгаанаас харахад хүүхдийн ядам хуруу дунд хуруунаас урт байвал  дээрэлхүү, ууртай байдаг аж.  Харин эсрэгээрээ бол сэтгэлийн хөдөлгөөн ихтэй,  сандрангуй байдаг.  Түүнээс гадна алганы хээ судлаачид хуруу болгон өөр өөр зан аашийг илтгэдэг гэж үздэг юм.
Долоовор хуруу:  Хатуу зантай, өөртөө итгэлтэй, амбицтай.
Чигчий хуруу:  Илэн далангүй, хэл амтай.
Ядам хуруу:  Нарийн мэдрэмжтэй, бүтээлч, өр нимгэн,  хувирамтгай.
Дунд хуруу:  Хүчтэй,  зориг эрмэлзэлтэй, тайван.

Түүнээс  гадна аль аль хуруундуу бөгж зүүснээр нь тухайн хүнийг шинжиж болох юм.  Долоовор хуруундаа бөгж зүүдэг бол сул дорой ч үүнийгээ нуухыг хичээдэг. Дунд хуруундаа зүүдэг бол мөнгө хураах дуртай. Чигчий хуруундаа бөгж зүүдэг бол материаллаг сонирхолд амархан автдаг.

О.Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж