
Энэ үеэр Сергей Шматко “Гэрээний дагуу Оросын тал эхний таван жилд 15 сая тонныг, үлдсэн нүүрсийг жил бүр 20 сая тонноор нийлүүлэх болно” гэсэн байна. Хятадын зүгээс хөрөнгө оруулж буй зургаан тэрбум ам.долларыг оросууд уул уурхайн салбар, дэд бүтцийнхээ хөгжилд зарцуулах аж. Өнгөрсөн жил Оросын тал 12.09 сая тонн нүүрс Хятад руу нийлүүлсэн бөгөөд энэ оны эхний хагасд нийт зургаан саяыг мөн экспоролсон юм. Ер нь ОХУ Хятадын дөрөвдэгч том нүүрс экспортлогч агаад удахгүй эхний байрт шилжих магадлалтай юм байна.
Г.Амартүвшин
Зохиогчийн эрх: "Үндэсний шуудан" сонин