ДОХ-ын вирусиын халдвар тээгч санаатайгаар эрүүл хүнд халдвар тараасан байна. Халдвар тээгч эмэгтэй хүн бөгөөд найз залуудаа халдаасан гэж холбогдох байгууллага үзэж байгаа аж. ДОХ-ын вирусийн халдвартайгаа мэдсэн атлаа санаатайгаар бусдад халдаах нь гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн 105-ын 3-д заасан үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ заалт нь тав хүртэл жилээр хорих ялтай. Сүүлийн мэдээгээр Монголд ДОХ-ын вирусийн халдвар авагчийн тоо 64 хүрээд байна.