Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Lil Wayne цомог гаргана

Реппер Lil Wayne хууль бусаар зэвсэг хадгалсан, мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр нэг жилийн хугацааг шоронд хоригдоод байгаа. Тэрбээр мөн 2009 онд шоронд хоригдож байгаад суллагдсан ба удалгүй дахин хэрэгт холбогдсон юм.

Түүнд шүүхээс гурван жилийн ял оноосон бөгөөд тэрбээр шоронд байх хугацаандаа шинэ дуунууд зохиож, удахгүй шинэ цомгоо гаргахад бэлэн болжээ.

“I"m Not A Human Being” нэртэй энэхүү шинэ цомог нь реперийн төрсөн өдрөөр буюу энэ сарын 27-нд худалдаанд гарах гэнэ.

Түүний менежер Cortez Bryant “Тэрбээр амьдралын хар бараан ч гэсэн үнэнийг өгүүлдэг гэдгээрээ алдартай. Шоронд өнгөрүүлж байгаа өдөр хоногууд түүнд ухаарал хайрлаж байгаа. Тэр өдөр болгон библи уншиж, өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралаа дүгнэн бодож байгаа тухайгаа ярьсан. Тиймээс түүний шинэ дуунууд олон фэнүүдэд нь ухаарал бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдсэн байна.
Мөн WeezyThanxYou.com сайт нь рэппер Lil Wayne-ийг эрх чөлөөтэй болж,
гэртээ ирэхэд хэдий хугацаа үлдэж байгааг тоолдог тоолуур ажиллуулж
байгаа гэнэ. Энэ тоолуурт зааснаар Lil Wayne шоронгоос суллагдахад 211
хоног, 12 цаг үлджээ.
Lil Wayne энэхүү сайтдаа долоо хоног бүр
зочилж, шүтэн бишрэгчидтэйгээ санал бодлоо солилцож байхаар төлөвлөсөн
бөгөөд өчигдөр “Gone ’til November…“ нэртэй анхныхаа бичлэгээ оруулжээ.
Энэхүү
бичлэгтээ тэрбээр “Би бол сайхан сэтгэлтэй залуу. Үнэндээ шоронд
хавчигдаж, эрх чөлөөгөө боогдуулан сууж байгаадаа бухимдаж байгаа хэдий
ч шорон миний хайр, миний сайхан сэтгэлийг хорьж, хил хязгаар тогтоож
чадахгүй” гэж бичжээ.
Lil Wayne-ийн энэхүү захиа үнэхээр гайхалтай
бичигдсэн бөгөөд яруу найргийн мэдрэмжтэй үгс, сэтгэлгээний ур чадвараа
фэнүүддээ харуулж чадсан байна.
Мөн тэрбээр чөлөөт цагаараа үргэлж
Библи уншиж буйгаа бичээд “Шорон надад бурхныг олоход туслаагүй, харин
бурхан үргэлж дэргэд минь байдаг гэдгийг ойлгууллаа” гэж бичжээ.
Түүний
бичсэн энэхүү захидлын дор шүтэн бишрэгчдээс нь мянга, мянган сэтгэгдэл
бичигдэж байгаа бөгөөд эдгээр сэтгэгдлийг уншиж тэр сэтгэлийн тэнхээ
олж авч байгаа гэнэ.
Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж