Өнөөдөр 11-13 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Өнөөдөр 11-13 хэм дулаан байна

Өнөөдөр өдөртөө Улаанбаатарт бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр хүрэх ба шөнөдөө хүйтэрч 1-3 градус хүйтэн цочир хүйтэрнэ. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4  градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө  11-16  градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Өдөртөө бороо орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13  градус дулаан.

Отрын нутаг хэрлэн-баян-улаан орчмоор:
Үүлэрхэг. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи  баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар:
Шөнөдөө үүлэрхэг, зарим газраар бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15  градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж