Леонардо Англид ажиллахыг хүсч байна | News.MN

Леонардо Англид ажиллахыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Леонардо Англид ажиллахыг хүсч байна

“Улаан харууд”-ын босс Карло Анчеллоти багаа орхиход түүнийг орлон Бразил мэргэжилтэн Леонардо тэднийг удирдахаар ирж байсан. Бахдам амжилтуудыг тогтвортой үзүүлж байсан шилдгийг орлохоор ирсэн түүнд ажил нь хүндхэн байсан гэдэг. Леонардогийн хувьд тоглогчийн хувиар 1994 онд дэлхийн аварга авсан Бразилийн шигшээ багийн бүрэлдэхүүнд байсан юм. Мөн тэрбээр Миланд тоглогчийн хувиар тоглож байгаад зодог тайлсан ба улмаар Миланы скаутын ажлыг хийж байсан юм.

Харин дасгалжуулагч болсноор тэр Скудэтто хүртэж чадаагүй, мөн Аваргуудын лигт амжилт гаргаж чадаагүй, тиймээс энэ жил ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Одоогоор тэр Sky Sports-д ажиллаж байна.

Түүний хүсч байгаа зүйл нь Англид ажиллах бөгөөд түүний хэлснээр “Английн лигт менежерийн ажил жинхэнэ утгаараа хэрэгждэг. Менежер бүх шийдвэрийг гаргадаг гэжээ. Энэ жил Англид ажиллахыг хүсч байна” гэжээ. Мөн тэрбээр “Би Миланд 13 жилийг тоглогч, албаны хүн, дасгалжуулагчийн хувиар өнгөрүүлсөн. Тиймээс Милан бол миний гэр. Гэхдээ одоо би Миланы хаалгыг бүрмөсөн хаасан” гэсэн байна.

Score Studio

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-09-21 124.158.69.17

Шинэ улирлын клубуудын CRonaldo Higuain Villa Iniesta Gerrard Torres Drogba Lampard Terry Essein Rooney Nani Chamakh Fabregas Pato Pirlo-ын жерсинүүдийг 9975-7810

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж