Эдвардс “Tech 3 Yamaha”-тай гэрээгээ сунгажээ

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Эдвардс “Tech 3 Yamaha”-тай гэрээгээ сунгажээ

Америкийн нисгэгч Колин Эдвардс MotoGP ангилалд хүч сорьж буй “Tech 3 Yamaha” багтайгаа гэрээгээ дахин нэг жилээр сунгажээ. Дэлхийн супербайк уралдааны хошой аварга, 36 настай Эдвардс 2008 оноос Францын багт харьяалагдах болсон бөгөөд өдгөө дэлхийн аваргын төлөөх өрсөлдөөнд ерөнхий дүнгээр 11-р байрт бичигдээд байгаа юм. Харин ирэх улиралд тэрбээр Британийн нисгэгч Кал Крачлоун хамт “Tech 3 Yamaha”-г төлөөлөн уралдах ажээ.

Эдвардс анх 2003 онд “Aprila” багтай гэрээ байгуулснаар MotoGP-д хөл тавьсан бөгөөд удалгүй “Honda”, дараа нь “Yamaha”-д ирсэн юм. 2005-2007 оны хооронд Эдвардс алдарт Валентино Россигийн хамт “Yamaha”-д хүчин зүтгэж байв.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж