
Өнгөрсөн улиралд Эту Диэго Милитод дарагдан арай бага гоол хийж байсан бол одоогоор Милитогийн тоглолт нэг л болохгүй байгаа учраас, Эту буцаад өөрийгөө харуулж байна. Тэр улирал эхэлснээс хойш багтаа хожил авахад нь анх удаагаа тусалж байгаа хэрэг биш. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт “Удинезе”-ийн хаалганд мөн л хожлын гоол хийсэн.
“Интер” энэ тойрогт хожил авснаар гурван тоглолтын дараагаар “Чезена”-гийн хамтаар долоон оноотой хүснэгтийг тэргүүлж эхэллээ.
Score Studio