Тамгын газрынхан сургалтад хамрагдана

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Тамгын газрынхан сургалтад хамрагдана

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн албан хаагчид НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь” төсөлтэй хамтран аймгуудыг “Авлигатай тэмцэх, шударга ёс, ил тод байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-тэй болгох зорилгоор сургалт семинарыг зохион байгуулж, арга зүйн туслалцаа үзүүлжээ. Одоогоор бүх аймаг Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байгаа аж. Авлигатай тэмцэх газар энэхүү үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулж,  аймгуудыг Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлээд байгаа аж.  Энэ ажлын хүрээнд 21 аймгийн ИТХ-ын ажлын алба болон Засаг даргын Тамгын газрын нийт 63 ажилтанд авлигаас урьдчилан сэргийлэх, шударга ёсыг тогтоох чиглэлээр мэдлэг эзэмшүүлэх сургалт зохион байгуулах гэнэ.  Сургалтыг Авлигатай тэмцэх газар Хууль зүйн үндэсний хүрээлэнд энэ сарын 28-30-ны өдрүүдэд хийх гэнэ.
                                                                                                                        Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж