Ялтан тодорхойгүй шалтгаанаар нас баржээ

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Ялтан тодорхойгүй шалтгаанаар нас баржээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 409-р ангид ял эдэлж байсан Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат, 54 настай, эрэгтэй А гэгч тодорхойгүй шалтгаанаар өнгөрөгч ням гаригийн 17.30 цагт нас барсан байна.  Түүнд шүүхээс  2006 онд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 91.1-ээр 11 жилийн хорих ял оноосон байжээ. Уг хэргийг нийслэлийн Прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэст шалгаж байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж