Янкович “Индиан-Уэллс”-т түрүү авлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Янкович “Индиан-Уэллс”-т түрүү авлаа

АНУ-ын Калифорни мужийн Индиан-Уэллс хотноо зохиогдсон WTA-ийн “Masters 1000” тэмцээний ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн Сербийн теннисчин Елена Янкович аваргын төлөө Данийн Каролина Возняцкитай өрсөлдөж, 6-2; 6-4 харьцаатай хожсоноор өнгөрсөн жилийн наймдугаар сараас хойш анх удаагаа WTA-ын цуврал тэмцээнд түрүү авлаа. Карьерынхаа 12 дахь цомоо гардаж авсан Сербийн шилдгүүдийн нэг Янкович тэмцээний дараа “Өнгөрсөн хоёр долоо хоног миний хувьд урамтай сайхан байлаа. Надад түрүүлэх боломж гарсанд маш их баяртай байна” гэжээ. Возняцкигийн хувьд хэдийгээр “Masters 1000” тэмцээнд түрүүлээгүй боловч Польшийн теннисчин Агнешка Радванскаг хожиж, тэмцээний хагас шигшээд шалгарснаар WTA-ын шинэ чансааны жагсаалтад Серена Уильямсын дараа дэлхийд чансаагаараа хоёрдугаарт эрэмбэлэгдэх боломжтой болсон юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж