Хүний эрхийн комиссын даргыг чөлөөлнө | News.MN

Хүний эрхийн комиссын даргыг чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн комиссын даргыг чөлөөлнө

УИХ-ын хаврын чуулган завсарлахаас урьтаж, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Солонгыг албан тушаалаас нь чөлөөлж, шинэ хүн томилох ёстой байсан ч хоёр намын бүлгийн санал зөрснөөс энэхүү томилгоо гацаанд орж, намрын чуулганаар хэлэлцэгдэх асуудлын жагсаалтыг нэгээр нэмсэн билээ. Гэхдээ асуудал удахгүй сөхөгдөх болж байна. Хуульд зааснаар Хүний эрхийн үндэсний комиссын даргыг УИХ-аас гурван жилийн хугацаатайгаар томилдог журамтай. Д.Солонго даргын хувьд энэ хэм хэмжээ өнгөрсөн хоёрдугаар сард дуусгавар болж, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо тэр үеэс энэ албанд тохирох хүнийг хайж, хайж, МАХН-ын дэргэдэх Монголын Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д.Алтайг тоочиглож, нэр дэвшүүлсэн нь тухайн үедээ багагүй сенсааци тариад авсан юм. “Экс ерөнхийлөгч Н.Энхбаяр багийн найз Д.Алтайгаа нэр дэвшүүлжээ”, “Ховд аймгийн гаралтай болохоор нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нутгийнхаа бүсгүйг өөд нь татаж байна гээд л…  Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Д.Алтайг Хүний эрхийн үндэсний комиссын даргаар томилохыг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, өөр хүнийг нэр дэвшүүлэхийг санал болгон завсарлага хүссэнээр бас нэг шинэ хүний эрэлд гаргасан юм.

Уг нь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг завсарлага авч байгаагаа мэдэгдэхдээ тун ч ойлгомжтой хүсэлтийг эсрэг бүлгийнхэндээ тавьж байв. Хүний эрхийн үндэсний комисс бол өөрөө их онцлогтой, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Тиймээс энэ комиссыг удирдах албан тушаалтан нь хуулийн чиглэлийн хүн байх ёстой гэж… Дээрээс нь хүний эрхийн чиглэлээр тодорхой туршлага хуримтлуулсан байх ёстой” гэсэн юм. УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан ч мөчөөгөө өгсөнгүй “Д.Алтайгийн хувьд үндсэн мэргэжил нь түүхч. Олон жил багшилсан, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байсан арвин туршлагатай. Манай бүлгийн хувьд боломжийн хүнийг нэр дэвшүүлж байна гэж үзсэн.

Санаанд нийлэхгүй юм болуут л завсарлага авч, ажил хойш татдагаа танай нам хэзээ болих юм бэ” гэж ирээд л сөргөж байв. УИХ-ын тухай хуульд зааснаар цөөнхийн бүлэг завсарлага авах эрх нь нээлттэй байдаг тул олонхийн бүлэг хүч түрээд ч яалтай билээ, шинэ хүн санал болгохоос аргагүй болж, мухардалд орсон юм. Харин энэ үйл явдал болж дуусав уу үгүй юу “Ерөнхий сайд С.Батболдын гишүүний туслах хийж байгаа М.Ичинноровыг Д.Алтайгийн оронд зүтгүүлж байна” гэх  “бор шувуу” Төрийн ордноор нэг нисэж эхлэв ээ. МАХН-ыг коммунистаар нь дуудаж, байсан ч гишүүн нь болсон М.Ичинноров Хүний эрхийн үндэсний комиссыг удирдана гэж юу байхав, худлаа худлаа” гэх түүнийг үл дэмжсэн хэсэг ч гараад ирэв.

Тэгтэл Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга н.Сундуйсүрэн нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудлыг хаврын чуулган завсарлахаас урьтаж шийдвэрлэхгүй бол хуулийн хугацаа хэтэрч, УИХ хууль зөрчих болчихоод байна” гэх бас нэгэн дуулиант асуудалд энэхүү томилгоо бүдгэрсэн юм. Одоо харин, тун удахгүй нээлтээ хийх УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тэргүүнд энэ асуудал орох нь тодорхой болж, одоогийн дарга Д.Солонго үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр бэлтгэлээ хангаж байгаа сураг дуулдаадхав. Монгол Улсын Үндэсний комиссыг удирдах хүн нь улстөрийн нам дагасан томилгоо биш, жинхэнэ монгол хүний эрх ашгийг хамгаалж чадах, тийм л хүн сонгогдоосой билээ.

Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

www.freecall.mn 2010-09-21 202.170.67.217

Сайн байцгаана
уу Манай Компани та бүхэнд дэлхийн 200 гаруй оронруу маш хямд үнээр ярих Freecall Картыг санал болгож байна Холбоо барих утас 11350550

Avatar

xe xe 2010-09-21 202.179.16.153

жавхланг болгийлдоо яагаад болохгүй гэж

Avatar

Зочин 2010-09-21 180.149.80.155

ВГ Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн Академи дээр англи хэл дээр уран зохиолын номыг бүрэн ойлгож уншиж сурах 1 жилийн брэнд курс хичээллэж эхэллээ 99922603 хуучнаар орос эмнэлэг Норжин худалдааны төвийн замын урд баруун зүгт 100м

Avatar

solongo teneg 2010-09-21 202.70.42.202

7 sariin 1nd hunii erh zurchigduugui gej irvaataj baihiig haraad solongoo gej archaagui amitan gedgiig mongolchuud medsen uurchluh bish ajlaas ny halah hudlaa medeelel hiij Hu namd uilchilsniih ny tuluu hariutsalgaa huleelgeh yostoi

Avatar

Зочин 2010-09-21 202.131.226.117

Солонго чинь Нямдоржийн гарын хүн шүү дээ Бас бөгснийх нь хүн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга байсан долгормаа авгай энэ 2 чинь 2 уулаа Нямдоржийн бөгсний авгай нар Нэг нэгнээ үзэхгүй ш дээЗалуу байхад нь бөгсийг нь тасдахаа шахдаг байсан ах одоо толгойг нь тасдахаа шахаж байгаа биз дээЖаахан жаахан охид гоочиллог болсон хүн

Avatar

шоогоо 2010-09-21 202.179.10.54

Нямдорж сайд л чадна Тэр л хууль сайн мэднэ дээ

Avatar

шоогоо 2010-09-21 202.179.10.54

Нямдорж сайд л чадна Тэр л хууль сайн мэднэ дээ

Avatar

he he 2010-09-21 96.26.229.234

solongo ene baitugai ajliig hiine orond ni odoo heniig tavinaa

Avatar

bagsh 2010-09-21 96.26.229.234

solongoos uur hun setgeld buuhgui l baina daamedlegtei bolovsroltoichadaltai sain huulich7 sariin 1 nii huvid tuuniig buruutgaad yahavter baitugai darga nar ni barits aldaj omdondoo tavia biz dee

Avatar

maria 2010-09-21 124.158.88.13

Altaig tavi dembee uvguun

Avatar

gosh 2010-09-21 124.158.88.13

Ichinnorov erhyyd tugssun huulich huduunii yum yzeegui jijig gar baihooyaj yavaad erunhii saidiin zuvluh boldog bnaa avgaitai ni sain naiz baih daa

Avatar

Tuulai 2010-09-21 124.158.88.13

tiim yySolongo neeree Nyamdorjiin hyn yum uu tegvel mundag hyyhen bnaa tiim hynii gariin hyn yum bol

Avatar

zochin 2010-09-21 124.158.88.13

Altaig taviaadembee uvuu

Avatar

zochin 2010-09-21 124.158.88.13

Solongo l baij baig l dee yadaj harj baihad goe hyyhen sh dee odoo neg shaal tsarai muutai yum avchraad tavina daa

Avatar

gosh 2010-09-21 203.171.196.242

Ichinnorov gej nuguu jagsaad baidag huuhen chin Batboldiin tuslah bolchihson yumuu hahah mongolchuud neeree elegiin avah yumaa Yasan ichdeggui yum bee Jagsaj baigaad darga boloh gej neg uzeed toohgui bolohoor n tuslagch n bolj uzeed OMG Ih l huviin mungunii sonirholtoi hun shig sanagddag baisan yum

Avatar

Зочин 2010-09-21 133.43.247.122

Solongo chin Nyamdorjiin gariin hun shuu de Huulich hunii ajliig tuuhiin bagsh hun hiij arai bolohgui baih gehdee AN maliin baga emcheer ulsiin eronhii prokuror hiilgeed ballaj baina sh dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж