Австрали долларын ханш 27 хувиар өслөө

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Австрали долларын ханш 27 хувиар өслөө

Энэ жилийн сүүлчийн улиралд голлох валютын нэг болоод байгаа австрали долларын ханш дээд цэгтээ хүртэл өслөө. Бусад оронтой харьцуулахад бараа таваар 27 хувь үнэтэй байгаа нь өөрсдийгөө Assie хэмээн нэрлэдэг австраличуудын хувьд худалдан авах чадварын тэнцвэрт байдал тэгш байгааг Bloomberg судалгаа харуулж байна гэж уг сайтад бичсэн байна. Эдийн засагчид болон тоймчдын үзэж байгаагаар австрали долларын ханш оны эцэст 6,8 хувь унах бөгөөд хамгийн их ханшны уналтaд өртөх 31 валютын жагсаалтад бичигдээд байгаа юм.

Австрали долларын ханш өнгөрсөн зургадугаар сараас хойш 12 хувиар өсөөд байгаа бөгөөд Хятад улстай эдийн засгийн хувьд харилцан ашигтай хамтын ажиллагаатай байгаа буюу шинэ Ерөнхий сайд Жулиа Жиллардын уул уурхайн компаниудын татварыг нэмсэнтэй холбоотой билээ. Австралийн уул уурхайн салбар Хятадын төмөр болон нүүрсний хэрэгцээг хангах оргил үедээ хөрөнгө оруулалтын дээд амжилтыг үзүүлж байна.

“Хэрвээ би дараагийн сард валют худалдаж авах бол австрали долларыг сонгоно. Харин сарын дараа арай өөр сонголт (ам.доллар ч юм уу ) хийнэ” хэмээн FX Concepts LLC-н Нью-Йорк дахь салбарын дарга Жон Тейлор есөн тэрбум ам.долларын төлөвлөлтийн тухай ярилаа. Тэрбээр дараа сард австраличууд валютийн ханшаа хамгийн дээд цэг буюу 98,50 ам.дол. цент хүргэх боловч 2011 оны эхээр 80 цент хүртэл бууна. Тиймээс энэ үеэр хөрөнгө оруулагчид ам.долларт найдсан нь илүү аюулгүй гэж урьдчилан тооцоолсноо тэрбээр мэдээлсэн байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж