Месси дахин хет-трикийн эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Месси дахин хет-трикийн эзэн боллоо

Өнгөрсөн шөнө болсон Испанийн Ла лигийн “Барселона” болон “Реал Зарагоза” нарын тоглолтын үеэр Европын төдийгүй дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Месси өрсөлдөгчийнхөө хаалганд гурван гоол оруулж, нэг долоо хоногийн дотор хоёр ч удаа хет-трик хийгээд амжлаа. Тоглолт 4:2 харьцаатай “Барса”-гийн ялалтаар өндөрлөсөн байна. Месси ийнхүү долоо хоногийн дотор найман гоол оруулсан бөгөөд “Барселона”-гийн сүүлийн 14 гоолын 11 нь Мессигийнх юм. Мөн тэрбээр энэ улирлын Ла лигийн мэргэн буучдын жагсаалтыг 25 гоолтой тэргүүлж байна. Өнгөрсөн шөнө “Зарагоза”-г талбай дээр нь бут ниргэснээр “Барса” мөнхийн өрсөлдөгч “Реал Мадрид”-тай ижил 68 оноотой хүснэгтийн хоёрт бичигдлээ. Харин тэднээс 18 оноогоор хоцорч, “Валения” гуравдугаарт бичигдээд байна. Тэд өнгөрсөн шөнө “Альмерия”-г талбай дээрээ 2:0-ээр буулган авч, хожлын гурван оноогоо авсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж