Дундговийн соёлын өдрүүд эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Дундговийн соёлын өдрүүд эхэллээ

Дуу хуурын өлгий нутаг Дундговийн урлагийн өдрүүд Улаанбаатар хотноо өнөөдөр нээлтээ хийлээ. Соёлын өдрүүдийн хүрээнд өнөөдөр нутгийн авьяастнуудын “Дуундаа жаргасан нутаг мину” тоглолтыг Соёлын төв өргөөнд толилуулсан байна. Түүнчлэн “Дуу хуурын өлгий Дундговь” соёл урлагийн өдрүүдийн хүрээнд өнөөдөр, маргааш хоёр өдөр  Улсын драмын эрдмийн театрт 20.00 цагаас Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Гэгээн тамлан” эмгэнэлт жүжгийг тоглох ажээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуягийн найруулсан уг жүжигт Дундговь аймгийн театрын уран бүтээлчид тогложээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж