Шинэчилсэн бүртгэлд 74 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Шинэчилсэн бүртгэлд 74 хувьтай байна

Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх иргэний бүртгэл мэдээллийн хэлтсээс  мэдээлснээр Иргэний шинэчилсэн бүртгэлийн  үйл ажиллагаа явуулсан өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд аймгийн хэмжээнд нийт З6488 иргэд хамрагдахаас 28О85  нь буюу  74 хувь нь хамрагджээ. Бүх сумдад иргэний шинэчилсэн бүртгэл зохих журмын дагуу явагдаж гарын хээ авч  байгаагийн дотор Улаанбадрах сум 9О гаруй  хувьтай байгаа бол Айраг, Даланжаргалан, Сайхандулаан сумд 5О гаруй хувь нь буюу хамгийн бага хувьтай байгаа гэнэ.  Улсын архиваас лавлагаа авах  ажил чирэгдэлтэй байгааг харгалзан нэг ажилтнаа Улаанбаатар хотод томилолтоор ажиллуулж иргэдийн хүсэн хүлээсэн олон төрлийн лавлагааг биечлэн хөөцөлдөж, төрийн үйлчилгээний шүуурхай байдлыг хангах арга хэмжээ авч байгаа юм байна.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж