Төслийн хэрэгжилтэд хяналт тавьжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Төслийн хэрэгжилтэд хяналт тавьжээ

Монгол Улсын Засгийн газраас  2010 оныг “Бизнесийн орчныг шинэтгэлийн жил“ болгон зарласантай холбогдуулан энэ ажлын хүрээнд ЖДҮ-ийн талаар хийгдэж буй ажил, ЖДҮ-ийг хөгжүүлэх дэд сангийн төсөл шалгаруулалт, зээл олголтын байдлыг шалгах зааварлах, хэрэгжилтэнд хяналт тавьж бодит байдалд үнэлгээ хийх, үр дүнг тооцох зорилгоор энэ сарын 11-14-нд Баян-Өлгий  аймагт  ажиллажээ. Тус аймагт өнгөрөгч онд  83 төсөлд  763,0 сая төгрөгийн санхүүжилт хийжээ. Харин энэ сарын 11-ний өдрийн байдлаар  8,8 тэрбум төгрөгийн 400 төсөл хүлээн авч дэд комиссын 6 удаагийн хуралдаанаар 143 иргэн, аж ахуйн нэгжид 634,0 сая төгрөгийн шийдвэр гарч шийдвэрлэснээс ХАС банк 591,6 сая төгрөгийн зээлийг 108 иргэд, аж ахуйн нэгжид  олгосон байв. Зээл олголт 91,0 хувьд хүрчээ. 2010 онд төсөл шалгаруулахдаа сум бүрт 15,0 сая төгрөгийн эрх олгосон аж.  Төрийн банкинд 2009 оны эргэн төлөлтөөс 239,0 сая төгрөг төвлөрснөөс дэд комиссын хурлаас 218,0 сая төгрөгийн зээлийн шийдвэр гаргаж хүргүүлсэн боловч олгогдож эхлээгүй байна.

Гавыдем

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж