Хоногт 408 толгой мал шүлхийгээр халдварлажээ

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Хоногт 408 толгой мал шүлхийгээр халдварлажээ

Энэ сарын 19-ний өдрийн байдлаар долоон сумын нутаг дэвсгэрт шүлхий өвчний 41 голомтод 325 өрхийн 123.9 мянга гаруй мал байна. Үүнээс Сүхбаатар сумын 10 голомтод 4553 мал,  Эрдэнэцагаан сумын  найман голомтод 705 мал,  Асгат сумын найман голомтод 332 мал, Баруун-Урт сумаас Сүхбаатар сумын нутагт намаржиж байгаа малчдын дөрвөн голомтод 448 мал,  Халзан сумын зургаан голомтод 1096, Онгон сумын гурван голомтод 172 мал, Дарьганга сумын хоёр голомтод 353 мал, бүгд 7699 мал  шүлхийгээр өвчилсөн нь өмнөх өдрийнхөөс 408 толгойгоор нэмэгдсэн байна. Өвчтэй  малын хувьд үхэр 1119,  хонь  5056, ямаа 1524  байна.  Шүлхийтэй малыг устгах устгалын 37 цэг ажиллаж, Сүхбаатар суманд 3687, Эрдэнэцагаанд 705, Асгатад 332, Баруун-Уртад  388, Халзанд 946, Онгонд 172, Дарьгангад 330  нийтдээ  6560 толгой малыг устгалд оруулж  ариутгал халдваргүйжуулэлт хийжээ. Өвчинтэй тэмцэхэд аймгийн хэмжээнд 702 хүн, 121 машин мотоцикл,  ариутгалын 18,  хөдөлгөөнт  52 пост  ажиллаж байна.

Г.Сүхээ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж