Төсөл хэрэгжүүлэх явц хэвийн гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Төсөл хэрэгжүүлэх явц хэвийн гэж үзжээ

ЖДҮ-ийг хөгжүүлэх дэд сангийн төсөл шалгаруулалт, зээл олголтын байдлыг шалгах зааварлах, хэрэгжилтэнд хяналт тавьж бодит байдалд үнэлгээ хийх, үр дүнг тооцох зорилгоор  энэ сарын 7-10-нд Ховд аймагт ажиллажээ. “Ховд аймагт жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг боловсруулж аймаг бүсийн онцлог, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ЖДҮ-ийг хөгжүүлэх  зорилтын хүрээнд 243 иргэд, аж ахуйн нэгжийн 4,8 тэрбум төгрөгийн төсөл хүлээн авч нэг бүрчлэн судлан  төсөл шалгаруулах дэд комиссын хурлаар дөрвөн удаа хэлэлцүүлэн 2010 онд хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн 189 төслийг шалгаруулж 161 төслийг ХААН банк, 28 төслийг Төрийн банкинд хүргүүлсэн байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар  ХААН банк 84 иргэн, аж ахуйн нэгжид 654,5 сая төгрөгийн зээлээс Жаргалант суманд 48 төсөлд 505,5 сая төгрөг, бусад сумдад 36 төслийн 149,0 сая төгрөгийг олгосон байв. Олгосон зээлийн зориулалтаар авч үзвэл сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах 7 төсөлд 39,0 сая төгрөг,  фермерийн аж ахуй эрхлэх  5 төсөлд 55,0 сая төгрөг,  газар тариалангийн 15 төсөлд 78,5 сая төгрөг, хүнсний үйлдвэрийн 7 төсөлд 88,0 сая төгрөг, хөнгөн үйлдвэрийн 12 төсөлд 84,5 сая төгрөг, ахуйн үйлчилгээний 8 төсөлд 41,5 сая төгрөг, барилгын 1 төсөлд 30,0 сая төгрөг, хуванцар эдлэлийн үйлдвэрлэлийн  30,0 сая төгрөгийн төслийг санхүүжүүлсэн байлаа. Төслийн хүрээнд ажлын байр131 шинээр бий болж, 142 хадгалагдаж, 27 шинэ үйлдвэр байгуулагдахаар үйл ажиллагаагаа эхлээд байна. Төрийн банкинд 2009 оны эргэн төлөлтөөс 216,0 сая төгрөг олж ирснээс 36,0 сая төгрөгийг 5 иргэнд олгожээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж