Иргэдийн хөрөнгийг доогуур үнэлэн зээл олгожээ

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Иргэдийн хөрөнгийг доогуур үнэлэн зээл олгожээ

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих 2009 оны төслийн хэрэгжилттэй танилцахад аймгийн хэмжээнд 82 хувь нь хэвийн, 12 хувь буюу 4 төслийн зориулалт өөрчлөгдсөн, 6 хувь буюу 5 төсөл хэрэгжиж эхлээгүй байгаа аж. Банкны үйл ажиллагаатай танилцаж гэрээний үүргийн биелэлтийг хянаж үзэхэд  ХААН банкны хувьд хөрөнгийг багаар үнэлэх, үл хөдлөх хөрөнгийг илүүд үзэж барьцаалан зээл олгосон тохиолдол цөөнгүй байлаа. Мөн Төрийн банкны хувьд орон нутагт 10,0 сая хүртэл төгрөгний зээл олгох эрхтэйгээс журамд заагдсан хугацаанд  албан хариу өгдөггүй, хэт олон бичиг шаардаж иргэдийг чирэгдүүлсэн, сумдад салбаргүйгээс судлах боломжгүй гэсэн шалтгаанаар зээл олгохгүй байсан гэх мэт зөрчлүүд илэрчээ. Төсөл  шалгаруулах дэд комиссын төсөл шалгаруулах, төсөл хэрэгжүүлэгчдэд хяналт тавих үйл ажиллагаа нь хэвийн гэж үзжээ.  

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж