Сангийн сайд гарын үсэг зурах завгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Сангийн сайд гарын үсэг зурах завгүй

Өнөөдөр Сангийн яаманд нэгэн чухал арга хэмжээ болох байв. АНУ-аас манай улсад буцалтгүй тусламж олгох гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа 12.00 цагт хэмээн товлосон байсан юм. Харамсалтай нь Сангийн сайд маань гарын үсэг ч зурах завгүй ба гэрээг ирэх долоо хоног хүртэл хойшлуулсан байна.

АНУ-аас Монголын эдийн засгийн бодлогын шинэчлэл, байгаль орчин, ардчилал болон засаглалыг дээшлүүлэхэд зориулж 9.5 сая ам.долларыг буцалтгүй тусламжаар олгож байгаа юм. Гэрээ нь гуравласан гэрээ ба Сангийн сайд С.Баярцогтоос гадна, АНУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд, Америкийн олон улсын хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч мөн зурах юм.

Б.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж