Miranda Kerr иогоор хичээллэж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Miranda Kerr иогоор хичээллэж эхэлжээ

“Victoria"s Secret”-ын сахиусан тэнгэрүүдийн нэг чадварлаг загвар өмсөгч Miranda Kerr өнгөрсөн сард дөрвөн сартай жирэмсэн тухайгаа мэдээлж, шуугиан тарьсан. Жүжигчин Orlando Bloom “The Three Musketeers” киноныхоо зураг авалтыг хийлгэхээр Германд очоод байгаа ба түүний бие давхар эхнэр түүнийг эргэхээр өнгөрсөн долоо хоногт очсон юм. Энэхүү кинонд тэрбээр Christoph Waltz болон Milla Jovovich нартай хамтран тоглож байгаа ба энэ ондоо багтааж зураг авалтаа дуусгахаар төлөвлөөд байгаа аж.

Киноны зураг авалтдаа ороод тун завгүй байгаа нөхрөө хүлээх зуураа загвар өмсөгч бүсгүй иогоор хичээллэхээр шийджээ. Түүнийг иогын дэвсгэрээ барин дасгалын танхим руу явах гэж байхад гэрэл зурагчид зургийг нь авсан ба тэрбээр багагүй жин нэмсэн харагдсан байна. Хүүхдээ төрүүлэх хүртлээ ямар нэгэн загварын шоу, арга хэмжээнд оролцохгүй хэмээн мэдэгдээд буй загвар өмсөгч бүсгүй дараа долоо хоногт Лондон буцах гэнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж