160 таксинд нэмэлт төхөөрөмж суулгажээ

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

160 таксинд нэмэлт төхөөрөмж суулгажээ

Агаарын чанарын албанаас хотын агаарын бохирдлыг бууруулах талаар боловсруулсан түлшнээс гадна био дизель түлшний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор нийт том оврын автобусны 15-20 хувьд ийм төрлийн түлш хэрэглүүлэхээр холбогдох газруудтай гэрээ байгуулж, энэ ажлын гүйцэтгэл нь 50 хувьтай байгаа ажээ. Мөн нийтийн тээврийн хэрэгслийг шингэрүүлсэн хийд шилжүүлэх үүднээс “Юнигаз” ХХК-тай хамтран 160 гаруй таксинд нэмэлт тоног төхөөрөмж суурилуулсан байна. Түүнчлэн Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 8 хорооны 287 айлд шалны халаалтын систем суурилуулах ажлыг ирэх 7 хоногт эхлүүлэхээр болжээ. Эдгээр айлууд нь ямар нэг түлш хэрэглэхгүй бөгөөд дулааны бүхий л хэрэгцээгээ цахилгаанаар хангах юм.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж