Биеэ үнэлэгчдийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Биеэ үнэлэгчдийг илрүүлжээ

Сүхбаатар дүүргийн  I хороонд орших  “Кайзер” саун массажны газрын үйл ажиллагааг энэ сарын 18-ны 00.00 цагт цагдаагийн алба хаагчид шалгажээ. Тус газрыг тус дүүргийн 24 дүгээр хорооны иргэн 23 настай Д гэгч түрээслэн ажиллуулдаг аж.  Тэрбээр саун, массажийн үйлчилгээгээр халхавчлан охидын биеийг үнэлүүлдэг байсныг цагдаагийнхан илрүүлсэн бөгөөд уг массажны  газарт 20-23 насны зургаан бүсгүй массажист нэрээр бусдад биеэ үнэлдэг байжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.  

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж