Нурангид дарагдсан хүмүүс эмчлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Нурангид дарагдсан хүмүүс эмчлүүлж байна

Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах иргэн Б-гийн эзэмшлийн уурхайн  гар аргаар нүүрс олборлох цооногт  өнгөрөгч пүрэв гаригт  долоон хүн дарагдаж   аврах албаны  40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй  ажлын хэсэг  16 цагийн дараа гаргаж авсан талаарх мэдээлэлийг бид өмнө нь хүргэсэн. Одоогоор нурангад дарагдсан уурхайчдын гурав нь Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн байна. Тэднээс 49 настай Б-гийн биеийн байдал хүнд байгаа аж. Уг осол гарсан  шалтгааныг мэргэжлийн байгууллага тэсэлгээний арам хугарснаас нуранги үүссэн гэх тайлбарыг өгч байна.
                                                                                                                                  Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж