
1. Галууны тос
Хатсан уруулыг анагаахад хамгийн сайн эм бол галууны өөх, тос гэж хүмүүс ярьдаг. Мэдээж галууны тосыг олоход хэцүү. Гэхдээ бүү санаа зов. Кокосны тос, оливын тос зэрэг ялгаагүй сайн үр дүнтэй байдаг аж. Тиймээс урууландаа эдгээр тосыг өдөрт хэд хэдэн удаа түрхэж байх хэрэгтэй.
2. Спиртээс татгалз
Та уруулын будаг, гел авахдаа спирт, нефтийн орцтойг хэзээ ч бүү сонгоорой. Тэдгээр нь таны уруулыг бүр илүү хуурайшуулахаас өөр нэмэргүй. Тэгэхээр зөвхөн байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг л хэрэглэ. Уруулын будаг, өнгөлөгч гель зэргийг авахдаа орцыг нь сайтар харах хэрэгтэй шүү.
3. Халуун ногоотой, шорвог, хэт халуун зүйлсээс татгалз
Хэт халуун, халуун ногоотой, их давстай зүйлс идэхээс татгалзаарай. Эдгээр нь уруул хуурайших нэг шалтгаан болдог.
4. Цаг агаарын нөлөөнөөс хамгаал
Хэт халуун, хүйтэн байх, халуунаас гэнэт хүйтэн нөхцөлд орох зэрэг нь уруул хуурайшихад хүргэдэг. Тиймээс уруулаа гадны нөлөөнөөс хамгаалахын тулд урууландаа гель, тос түрхэх хэрэгтэй.
5. Витаминаар баялаг хоол хүнсийг хэрэгл
6. Кальци, магни агуулсан хоол хүнсийг хэрэгл
Кальци, магни зэрэг нь уруулын арьсны нөхөн төлжилтөнд чухал нөлөөтэй байдаг учир кальци, магни ихээр агуулдаг хоол хүнс, сүү, тараг, бяслаг, буурцаг, самрыг хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй
7. Усыг байнга уу
Өдөрт хамгийн багадаа 8 аяга ус уух нь уруул хатахаас хамгаалах ба таны биед хэрэгтэй чийгшилийг өгч чадах юм
8. Кофе, спирт агуулсан зүйлсээс татгалз
Busgui.mn