Секс бүхнийг шийдэхгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Секс бүхнийг шийдэхгүй

Барилгын компанийн захирал 46 настай Гари эхнэр Франыхаа хамт  сэтгэл зүйчид ханджээ. Эхнэр нь нөхөртэйгөө таарч тохирохгүй байгаагаа ярьсан юм.  
-“Нөхөр маань надтай секс хийснээр зөвхөн өөрийгөө хүнд байдлаас гаргахыг хичээдэг байх. Би түүнийг ямар нэг зүйлд уурлаж гэдгийг нь мэдээд, ярилцах гэхээр  нэг ч үг дуугарахгүй шууд л секс хийж эхэлдэг. Энэ үйлдлээсээ тэр өөрөө таашаал авдаг гэдэгт би л лав итгэхгүй. Ер нь бид хоёрын хэн ч таашаал авдаггүй” гэж Фран ярив.
Сэтгэл зүйч Гарригаас, та хоёр Франы ярьсан шиг  секс  хамгийн сүүлд хэзээ хийсэн бэ? гэж асуухад тэр “өнгөрсөн Пүрэв гаригийн орой” гэлээ.
“За тэгвэл Гарри нүдээ аниад өнгөрсөн Пүрэв гаригт өөртөө тохиолдсон бүх таагүй явдлыг санаж,  хэл дээ” гэж  сэтгэл зүйч Гарригаас хүслээ.
“Тэр өглөө би ажил дээрээ очоод менежертэй уулзаж, тайланг нь  үзэх  гэтэл  тэр ажилдаа маш хайнга хандаж, юу ч өөрчлөөгүй байсан. Ингээд л ажилдаа очсон дороо би бухимдаж эхэлссэн. Гэтэл өдөр нь миний бүтэн хоёр сарын турш байгуулах гэж хичээсэн гэрээг түнш маань өөр барилгын компанитай байгуулсныг сонсоод би бүр боож үхэх шахсан. Ер нь тэр өдөр яг л хар дарсан зүүд шиг байсан” гэж Гарри ярив.
“Сайн байна. Та одоо гэртээ ирээд Франд хэрхэн хандсан, та хоёр орныхоо өмнө ямархуу байдалтай байснаа төсөөл дөө. Яг тэр мөчид та юу бодож байснаа надад хэлэхгүй юу” гэж Гарригаас асуухад тэрээр хэсэг бодсоноо:
“Тэгэхэд би хэнээс ч аятайхан үг сонсоогүй, их ядарч уурласан байсан. Тэр гэрээг байгуулах нь миний хувьд маш чухал байсан болохоор  түүнийг хийж чадаагүйдээ бухимдаж, хамаг ажлаа хаяад эзгүй арал дээр очиж хэний ч өмнө ямар ч хариуцлага хүлээхгүй амар жимэр байх юмсан гэж бодсон” гэлээ.
“Та секс хийхийг үнэн голоосоо хүсээгүй гэж үү?” хэмээн сэтгэл зүйчийг  асуухад Гарри “Үгүй л юм шиг байна” гэв. “Та секс хийхийг хүсээгүй юм бол яг тэр мөчид юуг хүсэж байсан бэ?” гэхэд тэрээр “Би зүгээр л Франыг надтай хамт гэдгийг мэдрэхийг хүсэж, түүнийг надад хайртай гэдгийг л мэдрэх гэсэндээ, түүний надад итгэдэг итгэл нь хугараагүй болохыг мэдрэх гэсэндээ, миний талд нэг ч гэсэн хүн байгаа гэдгийг мэдэх гэсэндээ л секс хийхийг хүссэн” гэлээ.
“Тэгвэл Фран тэр үед таныг тэврэн, танд хайртай гэдгээ хэлж, таныг тайвшруулан, сая ярьсан бүхнээ түүнд ярихыг чинь сонссон бол танд ямар санагдах байсан бэ?” Гарри “Мэдээж сайхан байна. Гэхдээ секс хийсний дараа тэр бүхэн болсон бол илүү дээр байна байх” гэв.
ЭРЧҮҮД ЗАРИМДАА ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС ХАЛАМЖ, ХАЙРАА БАТЛАН ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХҮСЭХДЭЭ ҮГЭЭР ХЭЛЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ШУУД Л СЕКС ХИЙХИЙГ ХҮСДЭГ.
Таны уншиж ойлгосноор Гарри эхнэртэйгээ секс хийхийг  хүсээгүй, харин  эхнэрээ өөрт нь хайртай гэдгийг мэдэхийг хүссэн  боловч өөрийгөө  эхнэртээ хэрхэн  хэрхэн ойлгуулахаа мэдэхгүй байжээ. Гарригийн ярихыг Фран сонсоод “Хонгор минь, чамайгаа тэгж их уурлаж бухимдсан байсныг чинь мэдсэн ч болоосой. Чамайг нэг зүйлд уурласан байсныг чинь мэдсэн л дээ, гэхдээ чамайг надад уурласан юм болов уу гэж бодсон” гэлээ.
Тэгээд  Гари, Фран нар  бэрхшээлийг хамтдаа давахаар шийдэж  сарын дараа сэтгэл зүйчид очсон байна.  “ Хэцүү асуудал тулгарах болгонд бид ярилцаж, тайвширсны  дараа секс хийдэг  болсон. Бид  хоёр хоёулаа сэтгэл хангалуун үлддэг” гэж Фран ярьсан юм.
Харин Гарри “ Бид урьдынхаасаа илүү секс хийдэг болсон. Өөрийгөө барьж тайвшруулах хэцүү байгаа нь үнэн. Гэхдээ бид энэ бүхэнд суралцаж байгаа, эхнэр маань ч миний энэ байдлыг ойлгож тусалдаг” гэсэн юм.

Шийдэл
1. Энэ талаар нөхөртэйгөө ярилц
Мэдээж энэ тухай орон дотроо ч юм уу, эсвэл түүнийг  хэцүү байдалтай байхад нь яриад хэрэггүй.
2. Нөхөр чинь бухимдалаа сексээр тайлахыг хичээвэл та түүнд “ Надад бүү хүр. Би чамайг ямар нэг зүйлд уурлаж бухимдсан гэдгийг чинь мэдэж байна. Юу болсон тухайгаа надад яриагүй цагт надтай ойртоно гэж байхгүй” гэж хэлэхээс зайлсхий.
Харин “ Хайрт минь би чамайгаа тэврээд хэвтье. Чи минь жоохон тайвшир. Би чамайг надтай хамт гэдгийг мэдэрмээр байна.

Тэгээд та нөхрөө ямархуу байдалд орсныг нь өөрийнхөөрөө төсөөлж,  ойлгохыг хичээ.
-Ажил дээр чинь бүтэлгүй зүйл их гарч байна уу?
– Ийм төвөгтэй ажлыг ажрахгүй хийж байгаад найз нь чамаараа бахархдаг шүү
– Байр утасны мөнгө энэ сард их гарсан байна. Гэхдээ хоёулаа төлчихөж дөнгөх байх аа
–  Өөрийг нь маш сайн ойлгож,
– Хүнд байдалд ороход нь зэмлэн бууруушаалгүй, харин ч түүнд туслахыг хүсч байна гэдгээ  та нөхөртөө ойлгуулснаар түүнийг сэтгэлээ нээж, дотроо онгойлгоход нь тусалж чадна.
НӨХӨР ЧИНЬ ТАНЫ ЭЛГЭМСЭГ, УУЖИМ СЭТГЭЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР ӨӨРТӨӨ ТОХИОЛДСОН ЗОВЛОН БЭРХШЭЭЛИЙГ ТАНЬД ЯРЬЖ, СЭТГЭЛЭЭ ОНГОЙЛГОЖ ЧАДДАГ БОЛСНООР ТА ХОЁРЫН БЭЛГИЙН АМЬДРАЛ УЛАМ ХАНГАЛУУН ЯНАГ БОЛНО.

Эрчүүдийн тухай нууц номоос

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж