Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

102 мэдээлж байна

Аммиаканд хорджээ         
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд  орших “Монгол Мах Экспо” ХХК-ийн хөргүүрийн зоориноос аммиак алдагдсан байна” гэсэн мэдээллийг 09-р сарын 18-ны 06:30 цагт авч шалгахад: Тус ХХК-д хөргөлтийн  машинст ажилтай,  Баянгол дүүргийн  20 дугаар хорооны иргэн 43 настай Г хөргүүрийн хаалтыг нээж байгаа “аммиак” алдаж өөрөө хордон Хордлогийн төвд хүргэгдсэнийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна    

Барилга дээрээс унаж амиа алджээ

Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд оршдог  Эко констракшн ХХК-ийн барилга дээр ажиллаж байсан хүн өндрөөс унаж нас барсан байна. Талийгаач Сонгинохайрхан дүүргийн 16 хорооны иргэн 30 настай эрэгтэй Л гэгч байжээ. Тэрбээр баригдаж байгаа  барилгын 10-р давхарт цутгалтын хүрээг буулгаж байгаад унаж нас барсан болохыг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн аж. Мөн Баянзүрх дүүргийн 14 хорооны иргэн 21 настай эмэгтэй О найз залуутайгаа маргалдан, “Бэрэн” констракшны баригдаж байгаа 12 давхар барилгаас үсэрч гэмтжээ. Дээрх хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Амиа хорлохыг завдах нь ихэсчээ
Өнгөрсөн амралтын хоногуудад архи ууж, амиа хорлохыг завдсан хэрэг цөөнгүй бүртгэгдсэн байна. Тухайлбал, нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны иргэн 29 настай, О гэгч гэртээ архи ууж дүүдээ агсам тавин, амиа хорлохыг завдан уксус ууж хорджээ. Хохирогчийг  хордлогын төвд хүргэн эмчлүүлж байгаа аж.  Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны иргэн 25 настай эмэгтэй О энэ сарын 18-ны 14:00 цагийн орчим “нөхрийгөө салах гэлээ” гэсэн шалтгаанаар  нойрны эм  ууж амиа хорлохыг завдсан бол, Баянгол дүүргийн 2 хорооны иргэн 19 настай эмэгтэй Г хамтран амьдрагч Ц-тай маргалдан нойрсуулах эм их хэмжээгээр уусныг тогтоожээ. Дээрх хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж