НҮБ-аас зарласан Олон улсын энх тайвны өдөр маргааш тохиох гэж байна.
Шашин шүтлэг, арьс өнгө, улс төрийн шалтгаанаар дэлхий дахинд мөргөлдөөн, үл ойлголцол, зөрчилдөөн үүсч энэ тухай өдөр тутам хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж буй энэ үед НҮБ-аас зарласан Олон улсын Энх тайвны өдрийг жил бүр онцлон тэмдэглэж байгаа нь эв нэгдэл, энх тайванд уриалсан онцгой үйл явдал билээ.
Энэ өдрийн хүрээнд маргааш манай улсад олон арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөжээ. Тухайлбал, Монголд үйл ажиллагаа явуулж буй олон төрлийн шашны урсгалын төлөөлөгчид өөрийн сүм хийдэд энх тайвны төлөө мөргөл үйлдэж, өөрийн шашны номыг унших аж. Мөн 18.30 цагт Сүхбаатарын талбайд хуран цуглаж хамтдаа Энх тайвны хонхыг цохих арга хэмжээг ес дэх жилдээ зохион байгуулахаар болсон байна. Энх тайвны хонхыг цохих арга хэмжээг нээж, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын илгээлтийг хүргэх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шашны асуудал хариуцсан зөвлөлийг төлөөлж ноён С. Цэдэндамба оролцохоор болсон байна.
Тус арга хэмжээнд Будда, Шинто, Ананда Марга, Брахма кумарис, Христ, Лал болон Бахайн шашны төлөөлөгчид оролцож тус тусын мөргөлийг үйлдэж, лаа асаан Энх тайвны хонхыг хамтдаа цохих аж.
Энэхүү энгийн бөгөөд хүн бүрийг энх тайвны төлөө хувь нэмрээ оруулахыг уриалсан, албан бус арга хэмжээ нь энх тайван бол хүн төрөлхтөн, олон төрлийн шашны сургаалын үндэс гэдгийг харуулахыг зорьж байгаа үйл явдал ажээ.
Олон улсын Энх тайвны энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрт нийтээрээ өргөн хүрээнд тэмдэглэдэг бөгөөд анх 1954 онд Нью Йоркт Энх тайвны хонхыг дэлхийн 60 гаруй орны хүүхдийн хандивласан зоосон мөнгөөр бүтээж байсан түүхтэй юм байна. Улмаар сүүлийн 50 жил гаруйн турш энэхүү өдрийг НҮБ-аас санаачлан зохион байгуулсаар иржээ.

Г.Дарь