Freida Pinto карьераа ахиуллаа

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Freida Pinto карьераа ахиуллаа

“Ядуусын хорооллын саятан” киногоороо амжилтын гараагаа эхэлсэн Энэтхэгийн залуу жүжигчин Freida Pinto “GQ” сэтгүүлд зургаа авахуулжээ. Тэрбээр тус кинонд хамтран тоглосон Dev Patel-тай хосууд бөгөөд хамтдаа Холливуудад амжилттай ажиллаж байгаа билээ.

Freida Pinto зар сурталчилгааны бизнест амжилттай ажиллаж, томоохон гоо сайхны бараа бүтээгдэхүүний нүүр царайгаар сонгогдоод байгаа ба нэрт найруулагч Woody Allen-ы кинонд тоглоод байгаа юм.

Мөн найруулагч Julian Schnabel-ын найруулсан “Miral” кинонд гол дүр бүтээж байгаа ба энэхүү кино нь ирэх арванхоёрдугаар сард нээлтээ хийх аж. Харин найруулагч Woody Allen-ы “You Will Meet a Tall Dark Stranger” кино нь энэ сарын 22-нд нээлтээ хийх гэж байгаа ба уг кинонд тоглосноор Freida Pinto өөрийн карьераа өсгөсөн хэмээн мэргэжилтнүүд үнэлэж байна.

Тэрбээр Торонтогийн олон улсын кино фестивальд “Miral” киноны багийнхантайгаа оролцон ба өөрийгөө бусад Энэтхэг жүжигчдийг Холливуудад хөл тавих хаалгыг нээж өгч байгаа хэмээгээд “Би бол энэтхэгийн кино урлагийг төлөөлж буй хүн. Тиймээс би бүх үйлдлээ хянаж явахыг хүсдэг. Надаар төлөөлүүлж энэтхэгийн олон мянган авьяаслаг жүжигчдийг дүгнэн харж байгаа учраас би үргэлж амжилттай явах ёстой. Мөн кино урлагт хүч сорихоор шийдсэн жүжигчиддээ Холливуудад хөл тавихад нь туслахыг хүсдэг” хэмээн ярьжээ.

Мөн хамтран ажилласан найруулагчдийнхаа тухай “Woody Allen бол домог болсон хүн. Тиймээс тэр агуу хүнтэй хамтран ажиллах завшаан олдсонд би маш их баяртай байгаа. Түүнтэй ажиллахад үнэхээр гайхалтай байсан. Харин найруулагч Julian бид хоёр тун онцгой харицаатай болсон. Яг л аав охин хоёр шиг. Тэр хүн надад ихийг зааж, сургасан” хэмээжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж