Банкныхан хөлбөмбөгөөр өрсөлдөв

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Банкныхан хөлбөмбөгөөр өрсөлдөв

Банк хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах найм дахь удаагийн тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд болж өнгөрлөө. Өнгөрсөн жилийн аварга Худалдаа хөгжлийн банк энэ жилийн тэмцээнийг зохион байгуулж, “Голомт”, “ХААН”, “Хас”, “Чингис хаан” болон Худалдаа хөгжлийн банк гэсэн арилжааны таван банк өрсөлдсөнөөс “Голомт” банкны баг дөрөв хожиж, нэг тэнцсэнээр 10 оноотой тэмцээний аваргаар тодорчээ. Харин хоёрдугаар байрт Худалдаа хөгжлийн банк шалгарсан бол “Хас” банк гуравдугаар байрт шалгарсан байна. Харин тэмцээний шилдэг довтлогчоор “Голомт” банкны тоглогч н.Золбоо шалгарчээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж