Топ-20 индекс 9255.70 нэгж байгаа нь өмнөх долоо хоногийнхоос 78.11 нэгжээр буюу 0.8 хувь буурч, зах зээлийн үнэлгээ нийт 822.4 тэрбум төгрөг болсон байна.
Ханш нь өссөн үнэт цаасны тоонд “Сор” (51.9 хувь), “Тахь-ко” (31.0 хувь), “Атар өргөө” (26.7 хувь), ханш нь буурсан үнэт цаасны тоонд “Монинжбар” (16.7 хувь), “Говь” (14.7 хувь), “Булигаар” (6.9 хувь) зэрэг ХК-ийн үнэт цаас орж байна.
Нийт 37 үнэт цаас арилжигдсанаас 19 үнэт цаасны ханш өсч, 10 үнэт цаасны ханш буурч, найман үнэт цаасны ханш тогтмол байлаа.
Тоо ширхгээр идэвхтэй арилжигдсан үнэт цаасанд “Нако түлш” /1,500.1 мянган ширхэг/, “Хөх ган” /985.7 мянган ширхэг/, “АПУ” /112.8 мянган ширхэг/ ХК-ийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр “Нако түлш” /345.0 сая төгрөг/, “АПУ” /165.0 сая төгрөг/, “Хөх ган” /152.0 сая төгрөг/ ХК-ийн үнэт цаас идэвхтэй арилжигдсан байна.