Коринтианс Бразилын лигийг тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Коринтианс Бразилын лигийг тэргүүлж эхэллээ

Хэдийгээр дэлхийн аваргын бүх цаг үеийн мэргэн бууч Рональдо гэмтэлтэй тоглохгүй байгаа ч баг нь лигийн тэргүүнд бичигдэж эхэллээ. Тэд лигийн сүүл мушгиж яваа “Прудэнте” багийг 3:0 харьцаатай Сан Паулу хотноо буулган авснаар лигээ тэргүүлэх болсон юм. Хүснэгтийн тэргүүнд бичигдэж байсан “Флуминез” клубынхэн энэ тойрогт хүчтэй өрсөлдөгч “Фламенго”-той 3:3 харьцаатай тэнцсэн нь “Коринтианс” багийн хувьд лигээ тэргүүлэх сайхан боломж гаргаж ирсэн байна. Тэд 22 тоглолтонд 44 оноотой болоод байгаа бол” Флуминез” багийнхан 23 тоглолтонд 43 оноотой явна.
Өчигдөр болсон лигийн 22-р тойргийн тоглолтын 21 дэх минутад багийн “найруулагч” Хорхе Энрике гоол оруулан тоглолтын салхийг хагалсан бол завсарлагааны дараа дөрвөн минут өнгөрч байх үед хагас хамгаалагч Улиас гоол оруулснаар “Кориантианс” тоглолтыг итгэл төгс тэргүүлж эхэлжээ. Үндсэн цаг өндөрлөхөөс долоон минутын өмнө Элиас дахин нэг гоолыг “Прудэнте” багийн хаалганд оруулснаар талбайн эзэд хожлоо тэмдэглэж эхэлсэн.
Бразилийн лигийн дөрвөн удаагийн аварга багийнхан энэ жил талбайдаа хийсэн 12 тоглолтын 11-т нь ялалт байгуулаад байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж