- Хонины орд
Ажил:
Хонины ордныхон байгалиас заясан ер бусын их эрч хүч, урам зоригтой. Энэ нь тэднийг адал явдалд байнга хөтөлдөг. 2010 он хонинуудад өнгөрсөн жилийг дагуулахгүй их ололт амжилт зөгнөж байна. Үргэлж шинийг эрэлхийлж байдаг хонины хувьд энэ жил шинэ адал явдалтай учирна. Жилийн нэгдүгээр хагаст албан тушаал ахих,цалингаа нэмүүлэх таатай боломж нээгдэнэ. Хаврын саруудад төлөвлөөгүй мөнгө гэнэт орж ирэх эсвэл алдагдалд оруулах санхүүгийн шуурга дэгдэнэ. Гэвч жилийн эцсээр шуурга намдана. Ажил хайж байгаа хүмүүс жилийн эхээр азтай байж тохирсон ажлаа олно. Санхүүгийн зөвлөх, аудитор, төрийн албан хаагчийн ажил хайж буй хүмүүс боломжоо бүү алдаарай. Урлаг соёлын газар болон үйлчилгээний газар ажиллагсад ажилдаа амжилт олно.Жилийн эхээр болон дунд үе ихэнх хонинуудын хувьд санхүүгийн шуурганаас үүдэлтэй стресст орж болзошгүй.
Гэр бүл:
Ажилдаа олсон амжилт гэр бүлд таатай уур амьсгал авчирна. Ихэнх хонинууд гэр бүлийнхээ тайван амьдралд сэтгэл хангалуун байх болно. Ганц бие ханиа хайж буй хонинуудад 10,11 сарууд ээлтэй бөгөөд урт удаан үргэлжлэх дотно харилцаа үүсгэнэ.
- Үхрийн орд
Одны орд нь тэднийг бүтээлч, тууштэй хэрнээ маш зөрүүд болохыг илтгэдэг.Тэд өөрсдийн хүсэл зоригоор маш өндөр амжилтанд хүрч чаддаг хүмүүс.Тэд бусдад их анхаарал халамж тавьдаг, үг хэл хурц авьяастай байдаг нь тэдний гол чанар.
Ажил:
Энэ жил тэдний хувьд аз амжилт, гарз авчирах холимог жил байх болно. Хаврын саруудад ажилдаа ахих дэвших найдлага харагдахгүй. Ээдрээтэй бизнесийн хэрэг дээр бүтэлгүйтэж болзошгүй. Орлогоо нэмэгдүүлэх гэж чармайж байгаа хүмүүс жилийн эхний хагаст боломж олдохгүй. Яаруу хөрөнгө оруулалт, төлөвлөгөө муутай ажил таны дансыг улайлгаж ч мэдэх тул сайтар төлөвлөж, эрсдэлийг урьдчилан харахыг зөвлөж байна. Зар сурталчилгаа болон, соёл урлагын газар ажилладаг хүмүүс асар их амжилт олно. Жүжигчид, загвар өмсөгчид, хувцасны загвар зохион бүтээгчид хийсэн ажлынхаа үр дүнд сэтгэл хангалуун үлдэнэ.
Гэр бүл, хайр дурлал:
Үхрийн ордныхон жилийн турш хайр дурлал, гэр бүлийн амьдралдаа сэтгэл дундуур байна. Эхний саруудад гэр бүл доторх асуудлууд хурцатна. Ангараг болон санчир гарагийн муу нөлөө гэр бүлийн уур амьсгалд дарамт авчирна.Хэн нэгэнтэй учрахыг хүлээж байгаа бол бие биенээ сайн мэдсэний дараа шийдвэр гаргаарай. Эцэст нь жилийн сүүлийн хагаст Үхрийн ордныхонд урам зориг итгэл найдвар бий болно.
- Ихрийн орд
Бүх орднуудын дотроос хамгийн сонирхолтой, өвөрмөц зан ааштай нь ихэрийн орд. Ихэрүүд туйлын идэвхитэйгээс гадна нөхөрсөг хүмүүс байдаг. Бусад хүмүүс тэднийг уриалгахан зангаас нь болж хайрлаж хүндэлдэг. Ихэрүүд хүмүүстэй ямар ч сэдвээр эцэс төгсгөлгүй яриа өрнүүлж чаддаг. Ихэрүүд ямар ч хүнийг уйдаадаггүй.
Ажил:
Ихэрүүдийн хувьд бүх зүйлд гайхалтай азтай одтой байх болно.Аз хийморьтойгоороо тэп энэ жил бүх ордныхныг тэргүүлэх болно. Шинэ жил ихэрүүдэд өнгөрсөн жилийнхээ алдагдл нөхөх боломж олгож байна.Гэвч энэ боломжоо ашиглахын тулд хэргт дуртай, маргаанч байхаа болих хэрэгтэй болох нь. Ажил дээр гэнэтийн асуудлууд урган гарч ирнэ. Жилийн эхний хагаст тогтмол орлого буурч магадгүй Гэвч тушаал ахих боломж бий болно. Танил хүмүүсээс чинь ирээлүйтэй ажлын санал ирнэ. Мөн мөрөөдөөд ч хүрдэггүй байсан тушаалд дэвших боломжтой. Жилийн хагаст бүх зүйлс бүтэмжтэй байж сэтгэл хангалуун үлдэх болно
Хайр сэтгэл, гэр бүл:
Энэ жил ихэрүүдийн хувьд хату сорилтын жил байх болно. Хайхрамжгүй хэлсэн үг хосуудын харилцаанд сэв суулгаж ч мэднэ. Гэвч жилийн хоёрдугаар хагаст харьцаагаа бэхжүүлэх итгэлийн нар гийнэ. Ганц бие ихрүүд заяаны ханьтайгаа учирна.
- Мэлхийн орд
Мэлхийнүүд бол хамгийн халдашгүй, нууцлаг зан ааштай хүмүүс. Энэ орлныхон сэтгэлийн хөдөлгөөнтэй, уярамтгай байдаг. Мөн сэтгэлийн тэнхээ муутай эмзэг болох нь бий. Тэд бишэрч хүндэтгэдэг хүнээ л хайрлаж халамжилдаг. 2010 он тэдний хувьд онцгой жил байх болно. Ангараг бархасбадь гарагийн нөлөөгөөр мэлхийнүүд бусадтай сайн харилцаатай байдгын хүчинд дэмжлэг авч, зорилгодоо хүрэхийг зөгнөж байна.
Ажил:
Амжилт олохоор сонирхолтой зүйлс гарч ирнэ. Жилийн сүүлийн хагаст мэлхийнүүдийн ажил дээрээ их ачаалалтай байна. Тэдний эрч хүч урам зориг ч тус болохгүй юм шиг санагдаж магад. Эхний хагаст ажил хайж буй хүмүүсийн хувьд арай дөнгүүр ажил олно. Жилийн дундуур дээд албан тушаалтнаас дарамт ирнэ. Энэ үед хөрөнгө оруулж, мөнгөө өсгөхөд маш сайн. Жилийн эхний хагаст тушаал дэвших, хувьцаанаас ашиг хүртэхийн хажуугаар банкирууд болон хөрөнгө оруулагчид ашиг олно.9, 10 саруудад ашиггүй, төлөвлөөгүй зүйлд мөнгөө үрэхээс зайлшгүй. Санхүүгийн хувьд 12, 1 сар ургац арвин байх болно.
Гэр бүл, хайр дурлал:
Бусад ордныхтой адил гэр бүлд маргаан үүснэ. Гэр бүлийн гишүүд бие даасан байдлаа эрхэмлэх нь асуудлын гол шалтгаан болно. Хамтдаа салхинд гарч, слортоор хичээллэх, баярт өдрийг хамтдаа тэмдэглэхийг зөвлөж байна. Ганц бие мэлхий гэрлэх хүнээ олж авна.
- Арслангийн орд
Арслангууд хамгийн илэн далангүй, бүтээлч, хөдөлгөөнтэй хүмүүс. Анх уулзаад л тэдний ямар санаачлагатай, бүтээлч хүмүүс болохыг мэднэ.
Ажил:
2010 арслангуудад сэтгэл хөдлөм үйл явдлуудыг зөгнөж байна. Зарим арслангуудын хувьд бэрхшээл үүсч мэдэх ч жилийн турш маш ашигтай байх болно. Нөгөө талаар арслангууд гэр бүл доторх үл ойлголцлоо засч, шинэ уур амьсгал оруулах жил болж байна. Эхний сарууд өөрсдийн хувийн бизнес эрхэлдэг арслангуудын хувьд маш үр өгөөжтэй байх болно. Жилийн дундуур санхүүгийн байдал дээрдэнэ.Мөн албан тушаал ахих, орлого олох боломжууд жилийн эхний хагаст нээлттэй. Ажил хайж байга болон ажлаа солих гэж буй арслангууд жилийн эцсээр ажлаа олно. Хамтран ажиллагсад удирдлагуудтайгаа сайн харьцаатай байна. Худалдааны хүмүүс, менежерүүд, хувиараа эрхлэгчдийн хувьд сэтгэл хөдлөм жил болно.
Гэр бүл, хайр дурлал:
Гэрлэсэн арслангуудын хувьд бэрхшээл нэлээдгүй гарна. Тэдний асуудлууд хүүхдэд нөлөөлж болзошгүй. Хайртай хүмүүтэйгээ асуудлыг ул сууртай авч үзвэл гэр бүл чинь бат бөх хэвээрээ үлдэж чадна .12 сард гэр бүлийн халуун дулаан уур амьсгал сайжирна.Шүүмжлэлт байр сууринаас хандахаас болгоомжил.
- Жинлүүрийн орд
Энэ орд нь тайван дөлгөөн зан болон тэгш дүүрэн амьдралын бэлгэ тэмдэг юм. Жилүүрийнхэн ямар ч тохиолдолд тайван байдлаа алддаггүй. Тэд маш ухаалаг хүмүүс. Нэг үгээр бол маш сайн төлөвшсөн иргэн гэж болно.
2010 он тэдний хувьд зол завшаанаар дүүрэн жил болно. Азын од гийсэн жил ч ажил дээр багагүй алдаа дутагдал гарч болохыг од гарагын зурхай өгүүлж байна.
Ажил:
2010 он жинлүүрийн хувьд энгийн тайван жил байхыг Бархасбадь болон Ангараг гарагын нөлөө харуулж байна. Таны зан аашийн онцлог албан тушаал болон мөнгөтэй холбоотой ажилд амжилт олохгүй. Харин энэ жил бүхэлдээ таны ажил болон орлогод сайнаар нөлөөлнө. Зарим жинлүүрүүд ажлаа солих эсвэл гэрээ нүүлгэж магадгүй. Энэ өөрчлөлт нь тэдний нийгмийн болон хувийн амьдралд нь сайнаар нөлөөлнө. Жилийн эцсээр арслангууд хөрөнгийн зах зээлээс болон санхүүгийн хөрөнгө оруулалтаас ургацаа хурааж , валют арилжаалагчид, наймаачид ашиг их олно.Жилийн турш арслангууд мөнгө их цацах боловч шуургатай өдрүүдэд хэрэглэхийн тулд хэмнэх хэрэгтэй. Зөвхөн шаргуу хичээл зүтгэл, арслангуудыг амжилтанд хүргэнэ.
Гэр бүл, хайр дурлал:
Жилийн эхээр эхнэр нөхрийн хооронд тэмцэл өрнөнө. Бие биенээ ойлгож, амьдралын үнэ цэнийг ухамсарла. Хоёр дугаар хагаст эсрэг хүйстнүүд нэг нэгэндээ татагдаж болзошгүй.
- Охины орд
Хүмүүс охины ордныхныг маш эмзэг, сул дорой гэж төсөөлдөг.Харин тэд бол хатуу, шаардлага өндөр хүмүүс. Охины ордныхон уран сэтгэмжтэй, бүтээлч хүмүүс. Үүний зэрэгцээ тэд бас эмх цэгцгүй, хартай байх нь бий . 2010 тэдэнд их аз авчирна. Ялангуяа ажлын талбарт тэд маш амжиллтай байх болно. Гэвч хайхрамжгүй, хэнэггүйгээс болж алдаж болзошгүй. Энэ жил охины ордныхны хувьд их үсрэлт, өөрчлөлтийн жил байх болно. Харин эдгээр өөрчлөлт нь тэдэнд дарамт авчирч мэднэ.
Ажил:
Жилийн эхний хагаст тушаал дэвших нь маш хэцүү байх болно. Урам хугарах ч энүүхэнд. Сүүлийн саруудад ажлаа солих магадлалтай. Жилийн эхний хагаст санхүүтэй холбоотой асуудлууд сайнгүй байх бол жилийн эцсээр энэ байдал тогтворжиж сайжирна. Удаан хүлээсэн тушаал дэвших горьдлого энэ жил бизлэхгүй. Яарсан хуудуутай шийдвэр гаргахгүй байхыг зөвлөе. Жилийн эцсийн саруудад их хэмжээний орлого олох болно.
Гэр бүл, хайр дурлал:
Охины ордныхны хувьд хайр дурлалын явдлууд сайн муу хоёр талтай байна.Гэр бүлд ажил төрөл болон мөнгөнөөс болж хэрүүл гарч мэднэ. Мөн стресст орж магад. Гэвч охины орлныхон ямарч бэрхшээлээс ухаалгаар мултарч чаддаг хүмүүс.
- Хилэнцийн орд
Хилэнцийн орлныхон маш нууцлаг, увьдастай, тачаангуй, шаардлагатай хүмүүс байдаг. Тэд зүйлээ олж авахын тулд бүгдийг нэг бүрчлэн хийдэг. 2010 тэднйи хувьд сайн муу холимог жил байх болно. Удаан хүлээсэн зорилгодоо хүрэхэд аз дутна. Зорилгогүй хүн мухардалд орно. Гэвч энэ жил бүхэлдээ муу байхгүй. Гэр бүл ажил төрөл ерөнхийдөө дундаас илүү байх болно.
Ажил:
Нэг, хоёрдугаар саруудад удаан хүлээсэн өндөр цалин, албан тушаалын зэрэгцээ хариуцлага авчирна. Гэвч танд хангалттай санагдахгүй байж мэднэ. Ажил дээрх энэ өөрчлөлт зарим нэг хүнд таалагдахгүй. Харин зарим нэг хилэнцүүдийн хувьд амьдралд нь тохиох хамгийн том боломж гарч ирнэ. Шинэ албан тушаал мөнгө, нэр хүнд авчирна.
Гэр бүл, хайр дурлал:
Эхнэр нөхрийн харилцаа халуун дотно байна. Нийгмийн амьдрал нь тэдний хувийн амьдралд нь эерэгээр нөлөөлнө. Шинэхэн хосуудад бэрхшээл гарч болзошгүй. Асуудлаа харилцан ойлголцож шийдвэрлэвэл харьцаа чинь хэвийн байдалдаа эргэн орно.
- Нумын орд
Энэ орлныхныг маш эрч хүчтэй, сэтгэлийн хөдөлгөөнтэй гэдэг. Ихэнх нумууд туйлын хөдөлгөөнтэй, адал явдал хайгч, шийдвэр төгс байдаг.Тэд төрөлхийн сониуч, шинэ зүйл, шинэ орчныг хайж байдаг. Агуу аялагчид бүгд энэ ордонд төрсөн нь гайхах зүйл биш юм. Тэд маш нээлттэй, өөдрөг үзэлтэй, хшсэл тэмүүлэлтэй. Тэдний урам хугарах, сэтгэлээр унахыг хэзээ ч олж үзэхгүй. 2010 тэдэнд аз амжилт уналтын аль алиныг авчирна. Тэдний өөдрөг үзэл тууштай бодол нь зорилгодоо хүрэхэд тусална. Худалдаа наймааны ажилд ахмад хүмүүс болон дарга, менежерийн үгийг сонсвол асуудлаа шийдэхэд дөхөм болно.
Ажил: Жилийн эхний хагаст ажилдаа амжилт нэлээдгүй амжилт гаргаж, өсөж дэвжих боломж өгөх үйл явдлуудаар зүүрэн байна. Шинэ ажилдаа сэтгэл хангалуун байж, өөртэй итгэлтэй байна. Бизнест амжилт олно. 5, 6 саруудад мэдлэг туршлага муу нумнуудын хувьд боломжийн ажил, албан тушаал алдах нигууртай. Жилийн эцсээр байдал аажмаар сайжирна.
Гэр бүл, хайр дурлал:
Хайр дурлалын асуудалдаа болгоомжтой хандаж, асуудлыг хойш нь тавихаас зайлсхий. Хамтран ажиллагсадын хооронд дотно харьцаа үүсч магадгүй.
- Матрын орд
Энэ ордныхон бие даасан, холын хараатай, өөртэй итгэлтэ хүмүүс байдаг. Тэд бас туйлын тэвчээртэй, ажилсаг хүмүүс юм. 2010 онд тэд тайван байдлаа хадгаож чадвал өнгөрсөн жил олж амжаагүй амжилт ажилдаа гаргах болно. Энэ бол тэдний мөрөөдөж байсан амжилт. Ихэнх матрууд ажилдаа сэтгэлээсээ хандаж чадвал шинэ жил тэдэнд гэнэтийн бэлэг барих болно.
Ажил:
Амжилт гаргах бүрэн боломж гарч ирнэ. Гэвч гэнэтийн аар саар бэрхшээлүүд тасрахгүй. Ажилд дээрхатаа жөтөө тэмцэл зөрчил үүсгэнэ. Дарга чинь тодорхойгүй шалтгаанаар хамтарч ажллахаас татгалзана. Бизнесменүүдийн хувьд жилийн үр өгөөж өндөр байна. Шил шилээ дагасан амжилт жилийн эцсээр тохионо.
Гэр бүл, хайр дурлал:
Гэр бүлд мөнгөний асуудлаас болж маргаан үүснэ. Мөнгө ухаалгаар зарцуул.
- Хумхын орд
Тэдний зан араншин хоёр талтай. Нэг талаастэд маш ичимхий, идэвхигүй, маш мэдрэмжтэй. Нөгөө тал нь тэд туйлын хөдөлгөөнтэй, идэвхитэй. Ямар ч тоиолдолд тэд маш дур булаам, увьдастай, найз нөхөд хамтран ажиллагчиддаа маш нөхөрсөг ханддаг. Бүх хумхууд ямар ч нөхцөлд үнэнийг эрхэмлэдэг.2010 тэдний хувьд гэнэтийн үйл явдал, учралаар дүүрэн байна. Тэд урьд жилүүдэд олж чадаагүй олон зүйлийг олж чадна. Санхүүгийн хувьд бие даах, ажилдаа амжилт гаргах боломжтой албан тушаалд хүрнэ.
Ажил:
Жилийн эхний хагаст ихэнх хумхууд амжилтын амтыг мэдэрнэ. Гэнэтийн ашиг салхинд хийснэ. Хоёрдугаар хагаст ажлын хамт олны дунд зарим асуудлууд урган гарч болзошгүй. Зарим хумхууд илүү сайн ажлаар одоогийн ажлаа сольж эсвэл гэрээ нүүлгэж магад. Зарим хумхуудын хувьд аялалд явна. Жилийн хоёрдугаар хагас аль ч талаараа ашигтай байна.
Гэр бүл, хайр дурлал:
Ихэнх хумхуудын хувьд хайр дурлалд одтой байх болно. Хосуудын харьцаа халуун дотно хэвээр байж, саад тотгорыг хамтдаа туулна. Амжилттай гэрлэлт, амар тайван байдал хумхуудын хувьд хамгийн чухал зүйлс. Жилийн эцсээр хосуудын хооронд санхүүгийн бэрхшээлээс үүдэн маргаан гарч болзошгүй.Ганц бие хумхууд жилийн эцсээр өөртөө тохирох хүнээ олно.
- Загасны орд
Загаснууд бол зөн билигтэй, мөрөөдөмтгий зангийн билиглэл болдог. Энэ ордныхон саш нөхөрсөг, уярамтгай, өгөөмөр хүмүүс байдаг. 2010 он загаснуудын амьдралд хэд хэдэн өөрчлөлт авчирна. Тэдний зүрх зориггүй зан нь төлөвлөсөн зүйлээ хийхэд саад болно.
Ажил:
Гарагууд энэ ордныхонд маш хүчтэй нөлөө үзүүлнэ. Өсөж дэвжих, санхүүгийн хувьд биеэ даах, сайн нөхцөлд ажиллах нь тэдэнд хамгийн чухал зүйлс. Ажлын томилолтоор гадагшаа явах боломжтой. Эхний саруудад бүх зүйл сайн байж, дундуур дунд зэрэг байна. 6 сараас 12 хүртэл дараалан алдаа гаргаж болзошгүй.
Гэр бүл, хайр дурлал:
Шинэ гэр бүл болсон загаснууд харьцаандаа сэтгэл хангалуун байж, ханиараа бахархана. Гэр бүл хүүхдүүд нь загаснуудын урам зориг, баяр бахархал өгнө. Зарим загаснуудын хувьд нөхцөл байдлыг дордуулалгүй ухаадлаг шийдвэр гаргахыг зөвлөж байна.