Drew Barrymore “Bazaar”-ын нүүр хуудсанд

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Drew Barrymore “Bazaar”-ын нүүр хуудсанд

Жүжигчин Drew Barrymore романтик хайр дурлалын сенсаациараа сүүлийн үед хэвлэлийнхний анхаарлын төвд ороод буй. Амьдралын тухай чөлөөт үзэл бодолтой, эрхэмсэг энэ бүсгүйг “Harper"s Bazaar” сэтгүүл ирэх сарын шинэ дугаарын нүүр хуудсандаа гаргажээ.
Тэрбээр “Би өөрийгөө бүхэлд нь ажилдаа зориулж байна. Өдрийн 20 цаг долоо хоног амралтын өдөргүйгээр би ажлаа хийдэг. Уг нь би бйдан дээрээ хэвтээд, дуртай юмаа идээд, TV үзээд хэвтэх маш дуртай. Харамсалтай нь, чөлөөт цаг тун бага гардаг.
Бие галбиртаа санаа тавих та дээр би тун тааруухан. Долоо хоногт хоёрхон цагийг дасгал хийхэд зориулж чаддаг. Хүн ер нь олон юманд санаа зоволгүй, байгалиас заяасан бие галбиртаа сэтгэл хангалуун явах хэрэгтэй юм шиг санагддаг.
Би гэхдээ тийм байж чаддаггүй. Бусад хүмүүс миний тухай юу гэж бодож байгаа бол гэдэгт маш их санаа зовдог. Хайр дурлал дээр ч гэсэн энэ үзэл бодол маань их нөлөөлдөг. Би хүнийг хайрлаж, захирч, өөрийн хүссэнээр байлгах гэж чаддаггүй. Энэ нэг талаар надад их төвөгтэй байдаг.
Гэрлэлтийн тухай баримталдаг миний үзэл бодлыг хэвлэлийнхэн өлгөж аваад л шүүмжилцгээдэг. Миний бага насны амьдралтай хоболж тайлбарлах нь миний тэвчээрийг барж орхидог. Хүний өнгөрсөн амьдрал тэр тусмаа тухайн хүн эргэж дурсах дургүй тэр дурсамжуудыг олон нийтэд дэлгэх үнэхээр хэцүү. Бүр хачирлаад дэлгэдэг. Би хоёр залуугаас салсан бол хэвлэлтд дөрөв болгож бичдэг.
Би алдаж явсан үеэ эргэж дурсах дургүй. Хүн бүр алддаг. Харин түүнийгээ давтахгүй байх л чухал. Би тэр үед гаргаж байсан алдаагаа давтахгүй л яваа шүү дээ. Тийм байхад намайг яагаад тайван байлгаж болдоггүй юм бол гэж би гайхдаг. Би найз залуутайгаа гэрлэх талаар одоохондоо товлоогүй байгаа. Насан туршийн амьдралын ханиа сонгох гэж байж би яагаад тийм амархан хөнгөмсөг хандах ёстой гэж. Би хэрвээ алдаж гаргаж гүйцэд танилгүй гэрлээд удалгүй салбал хэлвэлийнхэнд л сайхан завшаан болно. Тэдэнд дахиад бичих юм гарч ирнэ. Тиймээс би тэдний хоолыг бэлдэж өгмөөргүй байна. Мөн гэрлэлтийн үр дүнд хүүхдийн асуудал бий болно. Би өөр шигээ азгүй хувь тавиланг үр хүүхдэдээ үзүүлэхийг хүсдэггүй. Хүн бүр энэ тал дээр хариуцлагатай хандаж байгаасай гэж би байнга боддог. Дэлхий дээр хэчнээн мянган өнчин гэр бүлийн   халуун дулаан орчин мэдрэлгүй өсч байгаа хүүхэд байгаа бол. Та энэ тухай бодож үзсэн үү. Та бодлогогүй байвал тэдний тоог нэмнэ л гэсэн үг. Тийм болохоор гэрлэлт миний хувьд маш хариуцлага, өндөр шалгууртай зүйл байдаг. Байсаар ч байх болно" хэмээн тус сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурьджээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж