Рассел Брендийг онгоцны буудлаас баривчлав

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Рассел Брендийг онгоцны буудлаас баривчлав

Жүжигчин Рассел Бренд нэгэн гэрэл зурагчныг түлхэсний төлөө Лос Анжэлэсийн онгоцны буудалаас баривчлагдсан гэж цагдаагийн газар мэдээллээ.
Зурагчид болон папараци тэдэн дээр ирэх үед 35 настай Британи залуу өөрийн сүйт бүсгүй Кэти Перритэй хамт явж байжээ.
Цагдаагийн хэлснээр уг зурагчин өөрийг нь гэмтээхийг завдсан хэмээн гомдол гаргаад байгаа аж.
Бренд нь 20000 ам.долларын торгууль төлөн цагдан хорихоос суллагдсан юм байна.
Бренд болон түүний хэвлэлийн төлөөлөгчийн аль нь ч уг явдлын талаар мэдэгдэл хийгээгүй байгаа учир Бренд нь олон нийтэд буруугаар ойлгогдож байна.
Британийн од нь Лос Анжэлэст их алдартай  мөн түүний Холливууд дахь ирээдүй улам бүр өсч байгаа хэмээн BBC-ийн Петер Бовес хэлжээ.
Бренд нь одоогоор 1982 оны Артур хэмээх инээдмийн киноны шинэ хувилбарын гол дүрд тоглож байгаа юм байна.

Б.Билгүүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж