Сургалт зохион байгуулна | News.MN

Сургалт зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Сургалт зохион байгуулна

Монголын Мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төсөл сэтгүүлчдэд зориулан сургалт зохион байгуулна. Сургалтаар төслийн танилцуулгыг төслийн захирал Д.Одончимэг хийж, Газрын шинэтгэлийн бодлого,  газрын эрхийг баталгаажуулах, бүртгэх байгууллагын тогтолцоо, хууль эрх зүйн орчин сэдвээр доктор Г.Гантулга хичээл заана. Мөн Кадастрын хэмжилт, зураглал, Газрын татвар, төлбөр, хөнгөлөлт, чөлөөлөлт сэдвээр хичээл зааж, оролцогчид хөрөнгийн эрхийн төслийн нэгжийн тусламжтайгаар төсөл хэрэгжиж байгаа гэр хорооллын айлд зочилно. Тэндээс газраа өмчилсний ач холбогдлыг харуулах юм байна. Сургалт энэ сарын 27-28-ны өдрүүдэд болно.

АНУ-ын МСС-гаас манайд нийтдээ 285 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсны 17,2 сая орчмыг нь Хөрөнгийн эрхийн дээрх төслийг хэрэгжүүлэхэд зарцуулж буй юм. Газар хувьчлалын үйл ажиллагааг дэмжиж, төслийн үр дүнд газар өмчлөгдсөн газрыг хөрөнгийн бүртгэлд оруулж баталгаажуулахад учирч буй бэрхшээлийг арилгах, бүртгэлийн үнэн зөв, найдвартай байдлыг хангах зорилгоор хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох юм.

Б.СҮРЭН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zar 2010-09-20 202.180.220.35

USA-s авчирсан Gateway NV серийн Notebook Yзvvлэлт Processor AMD Athlon II x2 M320 21GHz 4GB DDR 500GB HDD DVDRW 156 Display Windows 7 Home Premium 64-bit Webcam 5 CardReader Yнэ 650 iPhone 3G 8GB used 370 утас 99046296

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж