Шведийн парламентад хэт барууныхан гарч ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Шведийн парламентад хэт барууныхан гарч ирлээ

Шведийн парламентийн сонгуулийн дараа хэт барууны жигүүрийн нам анх удаа суудал авч чадлаа. Шинэ сонгуулийн дүн баруун төвийн үзэл бүхий улстөрийн эвслийн ноёрхлыг үгүйсгэж чадав. Мөн энэ удаагийн солнгуулиар цагаачлалын эсрэг бодлого явуулахыг уриалдаг Ардчилсан нам Шведийн ганц танхимтай парламентийн 349 суудлын 20-ыг нь авсан байна. Одоогийн ерөнхий сайд Фредерик Рейнфелдийн толгойлсон баруун төвийн эвсэл 172 суудал явсан байна. Одоо тэд өөрийн өрсөлдөгч сөрөг хүчин байсан Ногоон намаас дэмжлэг авах талаар судлах болно гэж эвслийн тэргүүн Рейнфельд хэлсэн байна. Ногоон намынхан одоогоор зүүн төвийн нам болох социал демократуудтай нэг эвсэл болж байгаа аж. Ногоон нам сонгуулиар 157 суудал авсан байна. Хамгийн олон суудал аваад байгаа зургаан намын эвсэл болох баруун төвийн эвслийн тэргүүн, одоогийн ерөнхий сайд Рейнфельд хэлэхдээ “ Хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байх болно, гэхдээ хэт барууны үзэлтнүүдтэй эвсэхгүй ” гэжээ.
                           
М.Наст
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж