Автобус нийлүүлэх тендерийн мэдээллийг өгсөнгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Автобус нийлүүлэх тендерийн мэдээллийг өгсөнгүй

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дархан-Уул аймгийн “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК нь том оврын гурван ширхэг автобус нийлүүлэх тендерийг өнөөдөр нээсэн. Тус компани өнгөрсөн сарын 20-ноос уг тендерийг зарласан юм.

    Тендерийн нээлтээр ямар компани шалгарсныг тодруулахаар захиалагчтай утсаар (99372889 дугаарт) холбогдлоо.

    -Танайхаас зохион байгуулсан тендерийн нээлт өнөөдөр болсон байгаа. Ямар компани шалгарсан бэ?

    -Тендерийн нээлт хийнэ гэдэг бол шалгарсан компанийг зарлана гэсэн үг биш.

    -Хэзээ шалгаруулалтын эцсийн дүн гарах вэ?

    -Үнэлгээний хороо хуралдаж байж шийд гарна, 14 хоногийн дараа.

    -Тендерт хэчнээн компани материалаа ирүүлсэн байна вэ?

    -Энэ тухай хэлэх нууц байдаг юм.

    Гурван ширхэг автобус нийлүүлэх тендерийн нээлт өнөөдөр болсон ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс зохион байгуулагч татгалзлаа. Юутай ч 14 хоногийн дараа ямар шийд гарахыг хүлээх үлдлээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж