НҮБ-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга илгээлт гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

НҮБ-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга илгээлт гаргалаа

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мүн 9 дүгээр сарын 21-нд дэлхий даяар тэмдэглэх Олон улсын Энхтайвны өдөрт зориулж илгээлт гаргалаа. Уг илгээлтэд  “Өнөөдөр бид жил бүрийн Олон улсын Энхтайвны өдрийг дайны галыг зогсоож,  хүчирхийлэл үйлдэхийн эсрэг үзэл санаагаар тэмдэглэж байна. Энх тайван бол юугаар ч худалдаж авч болшгүй үнэ цэнэтэй зүйл. Энхтайвныг бид хайрлаж, тордож тэтгэж, хадгалж, хамгаалж байх ёстой.

Тийм ч учраас бид жил бүхэн Олон улсын Энх тайвны өдрийг тэмдэглэх үеэр би Нэгдсэн үндэстний байгууллагын Төв байгууллага дахь Энх тайвныг Хонхыг цохидог. Тийм ч учраас би өдөр бүр би энх тайвныг бэхжүүлэхийн төлөө ажилладаг. Би харилцан эсрэг талуудын хооронд зуучлагчийн үүргийг биелүүлдэг. Бидэнд аливаа тодорхой харагдаж буй болон нуугдаж буй аюултай нөхцөл байдал илрэх үед би түгшүүр зарладаг.  Би тэсвэр тэвчээртэй байдал,  шударга үнэн ёс, хүний эрхийн төлөө тэмцэж, улс орон, ард түмнүүдийн хооронд  эв найрамдалтай байх үзэл санааг сурталчилж байдаг.

Энэ жилийн хувьд  Дэлхийн Энхтайвны өдөр нь залуучуудад зориулагдаж байгаа юм. Энэ сард Олон улсын Залуучуудын жилийн нээлтээ эхэлж байгаа билээ. Энэ үйл явцын сэдэв, үзэл санаа, харилцан ойлголцол, хэлэлцээ нь энх тайвны гол утга чанарыг илэрхийлж байна. Өнөөдөр залуучууд дэлхийн дахины олон талт байдлын талаар сайн ойлгож байгаа бөгөөд тэд хоорондоо харилцан уялдаа холбоотой ертөнцөд эвтэй таатай амьдарч байна.  Гэвч мөн тэд  хэт туйлширсан хүчний өмнө эмзэг байж болно.  Тиймээс би дэлхийн бүх Засгийн газруудад болон бидний түншүүдэд хандаж залуучуудад зориулж илүү их зүйл хийхийг санал болгож байна. Тэдэнд энх тайван, тэвчээр хүлээцтэй ертөнцийг өвлүүлцгээе.

Өнөөдөр би дэлхийн бүх залуучуудад хандаж бидэнтэй нэгдэхийг уриалж байна. Энхтайвны төлөө тэмцэлд та бүхэнбидэнд тусал.  Залуучууд та бүхэн тэвчээргүй  байж болно. Та бүхэн ахмад үеийн хүмүүс бид өлсгөлөн, ядуурал, шударга бус ёс, шийтгэл хүлээхгүй байдал, байгаль орчны доройтолтой жил ирэх тусам эвлэрч байгааг харж байгаа.

Мянганы Тунхаглалд тодорхойлсон Мянганы Хөгжлийн Зорилтуудад хүрсэн байхад бидэнд зөвхөн таван жил үлдэж байна. Би залууболон  ахмад үеийнхнийг бүгдийг нь дэлхийн дахинд тулгарч буй тэдгээр асуудлын шийдлийг олохын төлөө нэгдэхийг уриалж байна.  Та бүхэн бидэнтэй өөрсдийн төлөвлөгөө, саналын талаар хуваалц, бүтээлч санаачлагатай, хүсэл тэмүүлэлтэй бай. Бүх хүн төрөлхтөний хөгжил цэцэглэлт, энх тайван байдлын төлөөхамтдаа тэмцэе!” гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж