Улаанбаатар хотод хүн амын төвлөрөл ихэсч, оюутан сурагчдын хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргаас үүрэг, чиглэл өгч, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсээс “Хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээг энэ оны наймдугаар сарын 27-ноос эхлэн зохион байгуулсан байна. ”Хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээг шөнийн 00.00-03.00 цаг хүртэлх хугацаанд явуулж, нийслэлийн зургаан дүүргийн Цагдаагийн хэлтсийн 162 алба хаагчид ажиллажээ. Цагдаагийн алба хаагчид архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, үйлчилдэг 937 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгасан юм байна. Ингэснээр ердөө л 17 зөрчлийг илрүүлж, хууль зөрчиж худалдаалж байсан 426 шил архи болон шар айраг хураан авч, хууль бус орлогын 2 сая 159500 төгрөгийг улсын орлого болгожээ.
Уг ажлын хэсгийн Баянгол дүүргийг хариуцсан албан хаагчид тус дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг 440 аж ахуйн нэгжийг шалгаснаар 17 дугаар хороонд байрладаг “Шинэ зууны шат” компанийн “Микс” баар, 13 дугаар хороонд байрлах “Молор трейд” компанийн “Тамир”, хоёрдугаар хороонд байрлах “Сод цахир” компанийн “Напеолон” ресторан нь 00.00 цагаас хойш иргэдэд согтууруулах ундаагаар үйлчилж байсныг илрүүлсэн байна. Тиймээс шалгалтад бүдэрсэн баар, рестораны үйл ажиллагааг зогсоож, холбогдох хуулийн дагуу арга хэмжээг авсан гэнэ. Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 45 баар, цэнгээний газрыг шалгахад “Юу Жи Си” компанийн “Метрополис” баар нь 01.20 цагт иргэдэд согтууруулах ундаагаар үйлчилж байжээ. Иймд үйл ажиллагааг нь зогсоож, орлогын нэг сая төгрөгийг нь улсын орлого болгосон байна. Тус дүүргийн нутагт оршдог “Биндэр Дэлүүн болдог” компанийн “Соллор”, “Асгат сервис” компанийн “Амазон”, “Анно” компанийн “Семон”, “Пи Жи Ай Жи” компанийн “UB-3” баарны үйл ажиллагааг нь зогсоож, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг 130 аж ахуйн нэгжийг шалгаснаар тус дүүргийн тавдугаар хороонд байрлах “Хангай” караоке баар, 13, 22 дугаар хороонд байрлах “Хиад”, “Цайдам ээж”, “Одгэрэл”, “Дүгнээ” хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоосон байна. Учир нь эдгээр аж ахуйн нэгжүүд шөнийн 00.00 цагаас хойш согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрлийн нь хугацаа дууссан атлаа сунгуулалгүй үйл ажиллагаа явуулж, том толгойлсон болохыг нь уг шалгалтаар илрүүлсэн болохоор ийнхүү хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авсан байна.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн хувьд нийслэлийн өмнөд хэсгийг хамардаг. Бас захын дүүрэг гэж нэрлэхэд ч болно. Тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа 22 аж ахуйн нэгжийг шалгаж, нэгдүгээр хороонд байрлах “Реасе брижд” ресторан нь ресторанаа хаачихаад хоёр давхартаа тайчих үзүүлбэртэй баар ажиллуулж байсныг мөн илрүүлжээ. Уг газарт Нийслэлийн Соёл урлагийн газраас зөвшөөрөлтэй хэмээн есөн эмэгтэй тайчих үзүүлбэр үзүүлж байсан ч тэдэнд албан ёсны биеийн байцаалт, бичиг баримт байхгүй байжээ. Мөн уг газар нь согтууруулах ундаагаар иргэдэд үйлчилж байсан учраас үйл ажиллагааг нь зогсоосон байна. Түүнчлэн тус хороонд байрлах “Жетро” дэлгүүрт архи зарж байсныг илрүүлжээ. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороонд байрлах “Хаппи” баар согтууруулах ундаагаар үйлчилж байсныг илрүүлэн үйл ажиллагааг нь зогсоосон байна.

Г.Дарь