“Цэнхрүүд” хэн гэдгээ харуулах цаг ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

“Цэнхрүүд” хэн гэдгээ харуулах цаг ирлээ

Премьер лигийн тавдугаар тойргийн сүүлийн өдөр “Челси” талбай дээрээ “Блэкпуль”-ийг хүлээн авч, тоглон урьдын адилаар хөгжөөн дэмжигчдэдээ ээлжит нэгэн сюпризээ барилаа. Гоолуудыг Калу, Дрогба, Малуда нар оруулж, эхний хагаст гэхэд 4:0 гэсэн харьцаатай болсон байна.

Карло Анчелоттигийн баг ийнхүү талбай дээрээ 12 гоол оруулан улирлын  тав дахь ялалтаа байгуулж, хүснэгтийг 15 оноотой тэргүүлж явна. Одоогийн байдлаар 21 гоол эсрэг багийн хаалганд оруулж, ердөө ганцхан гоол алдсан амжилттай байгаа тэд одоо л жинхэнэ өрсөлдөгчидтэйгөө үзэлцэх цаг нь иржээ. Өнгөрсөн жилийн сүүлийн 10 байрнаас хойшхи, тэгээд доод лигээс гарч ирсэн багуудтай тоглож үнэмлэхүй таван ялалт байгуулаад байгаа “Цэнхрүүд” ирэх хоёр долоо хоногт “МанСити” болон “Арсенал” клубуудтай дараалан тоглох юм.

Харин Европын аварга шалгаруулах урдчилсан шатны тэмцээнд шигшээ улсынхаа өмнөөс тоглоод ирсний дараа “Астон Вилла”-гийн талбайд зочлон тоглох юм. Мөн энэ жил үнэхээр сайн эхлэл тавиад байгаа “Вулверхэмптон”, “Блэкбурн” клубуудтай 9,10-р тойрогт тоглох бол өчигдөр “Улаан чөтгөрүүд”-ийн эсрэг маш сайн байсан “Ливерпуль”-тэй 11-р сарын 6-нд “Энфилд”-д нь нүүр тулна. Дараа нь лигийн талд хүртэл буюу 19-р тойрог хүртэл “Челси – Фулхэм”, “Челси – Сандерланд”, “Бирминхэм – Челси”, “Ньюкастл – Челси”, “Челси – Эвертон”, “Тоттенхэм – Челси”, “Челси – Манчестер Юнайтед”, “Арсенал – Челси” гэсэн хуваарьтай байна.

Мэдээж тэдний хамгийн заналт өрсөлдөгчид бол дөрвөн онооны зөрүүтэй нэхэж байгаа “МанЮ”, “Арсенал” клубууд. Тэдэнд тэргүүллээ алдахгүйн тулд дээрх тулаануудад 100 хувь байх хэрэгтэй, оноогоо хуваах ч хэрэггүй.

Өдгөө 51 настай туршлагатай дасгалжуулагчийн хэлснээр “Ийм эхлэл ямар ч муу үр дагавар авчирдаггүй, харин ч багийн хүч нэмэгдэж, дараа дараагийн тоглолтуудад бэлэн болоход чухал ач холбогдол өгдөг” гэлээ. Карло 2014 он хүртэл гэрээгээ сунгасан, түүнд “МанЮ”, “Ливерпуль”, “Арсенал”-тай хийх тоглолтууд үргэлж таалагддаг байсан бөгөөд олон жил сайхан тулаан үзүүлэх болно гэдэгтэй итгэлтэй байгаа гэнэ. Мөн ажлаа авснаас хойш “Эвэртон”, “МанСити” зэрэг багуудыг Премьер лигт хожоогүй байгаа тэрбээр энэ тоглолтуудыг тэсэн ядан хүлээсээр.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж