
Хойд Солонгосын хүсэлт нь хил дамнасан хурцадмал байдлыг сулруулах зорилготой байгаа боловч Хойд Солонгос уг санал болгосон цогц хэлэлцэх асуудалд эргэлзэж байгаа хэмээн Хойд Солонгосын Батлан хамгаалахын албаны хүний үгнээс иш татан Ёонхап агентлаг хэлсэн байна.
Хоёр орны баруун эрэгт орших “дэ факто” далайн хилийн талаар зөвшилцөхийг Пёхнян хүсчээ. Хойд хязгаарын хил хэмээн нэрлэгддэг хилийг Хойд Солонгос өөрсдийн болгож зүүнрүү тусгаарлагдахыг хүсэж байгаа юм. 1999, 2002, 2009 онд Хойд хязгаарын хилийн дагуу Хойд ба Өмнөд Солонгос амь дүйсэн усан цэргийн сөргөлдөөн хийж байжээ.
Хойд Солонгос цэргийн хэлэлцээрийн саналаа Лхагва гаригт нэгэн цэргийн холбоог ашиглан факсаар явуулсан гэж Ёонхап мэдээллээ. Хоёр орны хийсэн хамгийн сүүлийн хэлэлцээр 2008 онд байжээ.
Баасан гаригт, Солонгосын дайны дараа тусгаарлагдсан гэр бүл нэгдэж хилийн талаарх хэлэлцээртээ эргэн суухыг Хойд Солонгос санал болгов. 1950-1953 онд болсон Солонгосын дайн энхтайвны гэрээ хийгээгүй дууссан учир хоёр Солонгосын дайн одоо хүртэл дуусаагүй гэж үзэж болно. Одоо ч гэсэн Хойд-Өмнөд хоёрын харилцаа муу хэвээр билээ. Хоёр орны харилцаа энэ гуравдугаар сард Өмнөд Солонгосын байлдааны хөлөг онгоц сүйрсэнээс хойш улам хурцадмал болсон билээ. Өмнөд Солонгос уг үйл явдалд Хойд Солонгосыг буруутгаж байгаа аж. Харин Хойд Солонгос үүнийг няцааж тэднийг гүтгэж байна хэмээн үзжээ.
Б.Билгүүн