Монголын түүхийн нэгэн харанхуй үе болох 1922-1939 оны хооронд
болсон их хэлмэгдүүлэлтийн оргил үе буюу үндэстний цөөнх болон тухайн
үеийн нийгмийн сэхээтнүүд болох лам, бичгийн эрдэмтэдийг бөөнөөр төрийн
дайсан болгож устгаж байсан гашуун түүхийг нэгэн ламын амьдралаар
төлөөлүүлэн Ц.Оюунгэрэл, Ж.Л.Фолт нар уран яаруу уран зохиолын аргаар
гарган иржээ. Хэлмэгдүүлэлтийн хар шуурганд хичнээн авяастай аавын
хөвгүүд, Томоохон лам нар, Чингисийн алтан ургын хэлхээ, үндэстний
томоохон сэхээтнүүд бууны аманд өртөж алтан амиа тавьж байсан түүхийг
хойчийн бид нарт тодоор харуулаад зогсохгүй тухайн үеийн нийгмийн
байдал, Түүх зан заншилаа авч үлдэхийн тулд хэрхэн зовж зүдрэж байсан
талаар нарийн тусгасан сайн бүтээл болсон гэж би хувьдаа дүгнэж байгаа.
Ногоон нүдэн лам
Сүүлд уншсан номынхоо талаараа та бүхэнтэй хуваалцая гэж шийдлээ