Иран, Пакистан хийн хоолой тавих тохиролцоонд хүрлээ | News.MN

Иран, Пакистан хийн хоолой тавих тохиролцоонд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Иран, Пакистан хийн хоолой тавих тохиролцоонд хүрлээ

Пакистан, Иран хоёр байгалийн хий дамжуулах хоолой тавих гэрээ байгууллаа гэж “Би Би Си” агентлаг мэдээллээ. 7.6 тэрбум ам.долларын гэрээ нь Пакистаны улам бүр нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахад сайнаар нөлөөлөх болно. Пакистан одоогоор цахилгааны ноцтой хомсдолд ороод байгаа юм. Уг гэрээнд хоёр улс Туркт гарын үсэг зурсан байна. Хоолойгоор Энэтхэг рүү хий дамжуулахаар төлөвлөж байсан ч Дели өнгөрсөн жил явцын дунд гэрээнээс татгалзсан. Пакистаны Пакистаны Түлш, Байгалийн Нөөцийн асуудал хариуцсан сайд Naveed Qmar энэ гэрээг “улс орны эдийн засгийн хэрэгцээг хангахад чиглэсэн томоохон үйл явдал боллоо” гэж мэдэгдсэн.
Уг хоолой нь Ираны Өмнөд Фарсын хийн бүсийг Пакистаны Balochistan болон Sindh мужтай холбох юм. Гэрээний дагуу Иран Пакистан руу өдөр бүр 750 куб фийт хий дамжуулах бөгөөд хоолойг 2015 онд ашиглалтад оруулна болно. Улсууд газар нутаг дээр нь байрлах хоолойн хэсгийг хариуцах болно. 1947 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш Пакистантай гурван ч удаа дайтсан гашуун туршлагаасаа болж хийн хоолойны энэ төслөөс Энэтхэг татгалзсан гэж ажиглагчид үзэж байна. Үүний оронд Энэтхэг иргэний зориулалтаар цөмийн эрчим хүч ашиглах тухай гэрээг 2008 онд АНУ-тай байгуулсан юм. Энэ гэрээнд АНУ төдийлөн таатай хандахгүй байгаа бөгөөд Ираныг нууцаар цөмийн бөмбөг бүтээх төсөл хэрэгжүүлж байна гэж хардаж байгаа бөгөөд Иран харин тийм төсөл байхгүй гэж мэдэгдсээр байгаа юм.

Т.Ариунсанаа

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2010-03-22 127.0.0.1

heregtei medeelel bailaa bayrlalaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж