Энэ долоо хоногт FED хүүгээ зарлана

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Энэ долоо хоногт FED хүүгээ зарлана

Энэ
долоо хоногт АНУ-ын төв банк бодлогын хүүгээ зарлах ба үүнээс өмнө голлох
валютууд тогтвортой арилжаалагдах магадлалтай байна. Өнгөрсөн сард төв банк
ихээхэн мөнгө хэвлэсэн тооцоотой бөгөөд энэхүү үйлдэл нь ам долларын ханшинд
сөргөөр нөлөөлж байна гэж шинжээчид үзжээ. Хэдийгээр Японы эрх баригчдын
интервенц нь ам долларын ханшийг өсгөж байгаа боловч өрсөлдөгч валютууд болох
евро, паунд зэрэг валютуудын эрэлтийг давхар нэмэгдүүлсэн юм.

Сидней дэхь “National Australia Bank” -ны
валютын шинжээч
John Kyriakopoulos хэлэхдээ Хэрэв Холбооны нөөцийн
сан мөнгөний бодлогоо зөөллөх шийд гаргасан тохиолдолд ам долларын уналт
үргэлжилсээр байх болно
гэжээ.

Есдүгээр сараас эхлэн АНУ-ын засаг
захиргаа жижиг дунд бизнесийг дэмжихээр болсон нь ажлын байр нэмэгдэх таатай
орчин бүрдүүлсэн хэдий ч ам долларын ханшийг тотвортой байлгахад хангалттай
үзүүлэлт биш юм. Төв банк хүүг хэвээр үлдээсэн тохиолдолд зах зээлд мөнгөний
бодлогоо зөөллөх арга хэмжээгээ үргэлжлүүлсээр байна гэсэн ойлголт өгч байна
хэмээн
John
Kyriakopoulos
нэмж хэллээ.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж